Өнөөдрөөс гурван төрлийн албан татвар нэмэгдэнэ
2018-01-01

Засгийн газраас энэ оноос эхлэн гурван төрлийн албан татварыг нэмэгдүүлж байгаа. Үүний нэг нь Архи, тамхины онцгой албан татвар. Тус төрлийн албан татвар  2018 оноос 10 хувиар, 2019 оноос таван хувиар, 2020 оноос эхлэн таван хувиар тус тус нэмэгдэх юм.

Мөн олон хүниий тэр дундаа уул уурхай болон эрчим хүчний салбарынхны эсэргүүцлийг төрүүлж байгаа нь Хувь хүний орлогын албан татварын нэмэгдэл. Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 10-25 хувиар дөрвөн шатлал бүхий татвар ногдуулна. Ингэснээр өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэхээр байна. Тухайлбал, сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувиар, сарын дөрвөн сая төгрөгийн орлогод 15.1 хувиар татвар ногдож байна. Одоогоор 900 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 92 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлөхөөр, үлдэх найман гаруй хувь нь татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр байгааг Сангийн сайд мэдээлсэн.Тус татвараас төсвийн орлого 2018 онд 51.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэх ажээ.

Түүнчлэн, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84 мянган төгрөг байгааг 2018 онд 120 мянган төгрөг, 2019 онд 160 мянган төгрөг, 2020 онд 200 мянган төгрөг, 2021 онд 240 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээр болсон. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 240 мянган төгрөг болгож нэмэгдүүлснээр сарын 1.8 сая төгрөгийн цалин болон түүнтэй адилтгах орлоготой иргэдийн татварын ачаалал буурах бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа иргэд татвар төлөхгүй юм байна. 

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн Нийгмийн даатгалын сангийн шимтгэл нэмэгдэж байгаа.

 Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр 7 хувь, 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас, 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан.

М.Дөлгөөн 

Shuud.mn
Сонин хачин
татвар төлөгч:
Ёо ЁО блиоч ээ, жагсая аа, Дундаж давхарга, ажил хйж өөрийгөө болгож байгаа хэсгээ ядууруулах тэнэг бодлого явуулдаг мангар амьтад вэ. Ийм юм гэж юу байсан юм бэ.
2018-01-03
irgen:
Delhiin ulsuud tatvaraa buuruulj baihad yaduu mongoliin mulguu toriinhon ard tymnee shulj duusahgui umdaa, ene shivshigiin gadniihnii gart orson toroos salahgui bol ukrain bolj duusah bizdee
2018-01-02

зочин:
МАНгарууд цалингаас авдаг татвараа болиоч ээ ОЮУ ТЛОГОЙгоос татвараа авч чадахгүй байж..
2018-01-02
Eegii:
Pizdaanuud arai l dawarch bh shigee
2018-01-01
Offshoriin nohdiin edsen mongiig ARD tumneer tolu:
Mongol
2018-01-01
Зочин:
МАНгарууд НДШ,ЭМД,цалингаас авдаг татварыг нэмж дарамтлаад л
2018-01-01
irgen:
hariult awmaar bna huwiin jijig kompanid ajilladag 500 mymgan togrog awdag hun heden huwi heden togrogiin hun amiin orlogiin tatwar toloh we
2018-01-01
irgen:
mash ih horongotei tom kompaniudaasaa l avdag um baigaa biz, huvi hyn tatvar ogoh ni bitgii hel talhaa vah chadalgui ni diilenhi baina !!!! Bankuud ni hyrtel negendee shiljyylsen mongonoos avah esgui tatvar tataj baina, arai dendej bainaa !!!!!!!

huvi hynii orlogiin tatvar gej yu huzaad baigaa novshnuud ve ,,,, niigmiin daatgaliin tatvar 2-hon jiliin daraa iim ondor bolj baigaa um bol hench tolohgui,,,,, Ene manguu Tor chin er ni yu hiigeed bainaa ????????? Ene byh tatvariig zogsoo !!!! Ard tymnee shulahaa zogsoo !!!!

Хүүхдийн хадгаламжаас татвар авсан бна лээ. Тавиад мянгыг
2018-01-01
лхагва:
ӨӨРСДИЙНХӨӨ АВИЛГАЛААР АВСАН ҮЛ ХӨДЛӨХИЙН ТАТВАРАА НЭГЧ ТӨГРӨГ НЭМЭЭГҮЙ БАЙЖ ГЭРЭЭСЭЭ ХОЛ ШӨНИЙН ЭЭЛЖИНД УУРХАЙН ШОРООТОЙ ХОЛИЛДОЖ ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАЖ ОЛСОН ХЭДЭЭС МИНЬ ТАТВАР НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ БАЙНА УЛС ТӨР ХИЙХ ДУРТАЙ ГҮШҮҮДЭД УГ НЬ САЙХАН ЧАНС ГАРААД БАЙНА ХӨДЛӨӨЧ ХӨЛДҮҮ ТОЛГОЙТНУУДАА
2018-01-01
Зочин:
хүүхдийн алтантүлхүүр хадгаламжийн хүүгээс л татвар битгий аваарай да нялх үрс шүү дээ
2018-01-01
Зочин:
хүүхдийн алтантүлхүүр хадгаламжийн хүүгээс л татвар битгий аваарай да нялх үрс шүү дээ
2018-01-01