Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна
2018-01-02

Малчид, тээвэрчидэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.

 

2018 оны 01 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурна шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос говийн бүс нутгаар секундэд 7-12 метр, бусад нутгаар секундэд 3-8 метр.  Увс нуур болон Дархадын  хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Туул, Халх голын  хөндийгөөр  23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Хараа, Орхон-Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойшдоо ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин