Увсын Хяргас, Завханы Сонгинод 29-31 см цастай байна
2018-01-02

 

Өнгөрсөн хоногт Увс, Завхан, Говь-Алтай, Архангайн зүүн хэсэг, Булган, Ховдын баруун хэсэг, Өвөрхангай, Дундговийн нутгаар 0.0-1.0 мм цас орсоноос хамгийн их нь Баянхонгорын Баянбулаг,Бөмбөгөр, Бодь, Говь-Алтайн Гуулинд 1.0 мм цас оржээ.  

 

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгийн баруун, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 0.1-28.0 см зузаан цастай байна.

 

 

Үүнээс хамгийн их нь Увсын Хяргас, Завханы Сонгинод 29-31 см, Увсын Баруунтуруун, Тэс, Малчин, Завханы Тэс, Өвөрхангайн Бүрд, Эрдэнэтэд 21-26 см, Завханы Баянтэс Орхоны Улаантолгой,Булганы Хангал, Ингэт-толгой, Төв аймгийн Жаргалагт, Эрдэнэсант, Дорнодын Халх голд 15-20 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин