Ромео, Жульетта дахин ”амилна”
2018-01-02

 

Хагас мянганы тэртээд бичигдэж, зуун зууны туршид хүн төрөлхтний аугаа их хайр сэтгэлийн билэг тэмдэг болон мөнхөрч хэн бүхний зүрх сэтгэлийг эзэмдэгч У.Шекспирийн алдарт “Ромео & Жульетта” бүтээлийг УДЭТеатр 3 дахь удаагаа Төрийн соёрхолт Н.Наранбаатарын орчин цагийн цоо шинэ дэг тавилтаар, залуу үеийн уран бүтээлчдийн хамтаар дахин бүтээн туурвилаа.

 

Дэлхий дахинаа өдийг хүртэл олон зуун хэл дээр тавигдаж буй энэхүү сонгодог жүжиг театрын амьд урлаг болон та бүхэнд хүрч, хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон ба жаргалын туйлыг дахин тунгаах бодлуудыг бэлэглэж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Тоглолт энэ сарын 26-нд 19:00 цагт, 27,28-нд 17:00 цагт болно. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч, 10 000, 15 000, 20 000, 25 000, 30 000 төгрөг аж.

Shuud.mn
Сонин хачин
Энэ бол:
Муу ёр - ын хайр...
2018-01-02