“Цалинтай ээж”-үүд ямар материал бүрдүүлэх вэ
2018-01-02

 

Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Тэтгэмжийг тухайн хүсэлт гаргасан сараас эхлэн олгох бөгөөд нөхөн олгохгүй юм байна. Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3  хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж 50 мянган төгрөг авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулиар жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд,  0-3  насны хүүхдээ асарч байгаа, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа, 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй.

 

Жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдах иргэн:

 

  • өргөдөл;
  • 1 хувь зураг;
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт.
  • Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

 

0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах иргэн:

 

  • өргөдөл;
  • 1 хувь зураг;
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
  • хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт;
  • баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

 

Ихэр хүүхдийн тэтгэмжид хамрагдах иргэн:

 

  • өргөдөл;
  • иргэний үнэмлэх хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар;
  • хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  • ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
  • баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт.

 

Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдах иргэн:

 

  • өргөдөл;
  • 1 хувь зураг;
  • нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт;
  • баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/;
  • нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

 

 

С.САРУУЛ

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Ууганбаяр Мөнхбат:
Цалинтай ээж буусан байна уу
2023-10-26
У.Даваасүрэн:
Цалинтай ээжийн 50 яаж бүртгүүлэх вэ
2023-09-20
Г.цагаанбаяр:
Цалинтай ээжийн 50000 яаж бүртгүүлэх вэ
2023-03-24
А.Алиманчимэг:
Цалинтай ээжийн 50 яаж бүртгүүлэх вэ 8сар орчихоод 9сар нь ороогүй байна
2022-10-03
Алтантуяа:
би 9 сарын 2нд төрсөн цалинтай ээжын мөнгд яаж орох бэ
2022-09-17
Anarmaa:
Bvrdgvvl meer bn
2022-05-24
Дэлгэрмөрөн:
Цахимаар бүртгүүлмээр бна
2022-01-13
Цолмонтунгалаг:
Бүртгүүлмээр байна
2021-12-23
Нарангэрэл:
Цалинтай ээжид захимаар бүртгүүлснээр байна
2021-10-28
Халиунаа:
Цалинтай ээжид цахимаар бүртгүүлмэр бна
2021-08-17
Цолмонтунгалаг:
Бүртгүүлмээр байна
Жавхланцэцэг:
Цалинтай ээжид бүртгүүлэх хүсэлтэй
2021-05-13
Жавхланцэцэг:
Цалинтай. Ээжид бүртгүүлэх хүсэлтэй байна
2021-05-13
Жавхланцэцэг:
Цалинтай ээжид бүртгүүлэх хүсэлтэй
мѳнхбаяр:
цалинтай ээж бүрдүүлэх гэсэн вмаа
2020-12-04
Anarmaa:
Bvrdgvvl meer bn