Энтони Жошуа 4 дэх бүсний төлөө тулалдахад ойрхон байна
2018-01-02

Мэргэжлийн боксын хүнд жингийн үнэмлэхүй аварга, Их Британий боксер Энтони Жошуа ирэх гурван сард Жосеф Паркертай тулалдах тохиролцоонд хүрэхэд ойрхон байна. Тодруулбал тулааны тохиролцоо 95 хувьтай болсон гэнэ. Энтони Жошуагийн хувьд 2016 онд IBF холбооны бүсийг эзэмшиж байсан бол өнгөрөгч 2017 онд WBA болон IBO холбооны бүсийг эзэмших болсон. Ингэснээр дэлхийн хүнд жингийн боломжит 5 бүсээс 3 нь Жошуагийн гэрийн хойморт өлгөгдөөд байна. Харин ирэх гурван сард Паркэрийг ялж гэмээнэ WBO холбооны бүсийг мөн өөрийн болгож 5 бүсийг бүгдийг нь эзэмшихэд нэг алхам ойртох юм.

 

 

“Одоогийн нөхцөл байдалд би надад байхгүй бүсний төлөө тулалдах нь илүү боломжтой гэж харж байна. Надад одоо гурван бүс байгаа. Ердөө хоёр л дутуу байна. Тиймээс дөрөв дэх бүсийнхээ төлөө тулалдах болно. WBO холбооны бүсийг өөрийн болгомоор байна. Жосеф Паркертай тулалдах тулааны тохироо 95 хувьтай явж байна” хэмээн BBC-д өгсөн 2018 оны зорилгынхоо талаархи ярилцлагын үеэр дурьджээ.

 

Харин тулааны товын талаар асуусан асуултад гуравдугаар сарын сүүлээр гэж таамаглаж байгаагаа товчхон хэлсэн юм.

 

Харин уг тулаанд ялж гэмээнэ түүнд WBC холбооны аварга, ялагдашгүй тулаан Дионтэй Уайлдер л ганц үлдсэн өрсөлдөгч болж үлдэх юм. Эдгээрээс гадна Британи боксчин Тайсон Фүритэй мөн тулалдах сонирхолтой байгаагаа ч илэрхийлсэн байна.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин