Шилдэг теннисчин Мугуруза Брисбэйний тэмцээнд гэмтэл авлаа
2018-01-02

 

Тэмцээний чансааг тэргүүлэгч Гарбин Мугуруза Брисбэйний олон улсын тэмцээний эхний тоглолтод хөлөндөө гэмтэл авлаа. Тоглолтын 3 дугаар үе үргэлжилж байхад уг гэмтэл тохиолдсоноор тэрбээр талбайг орхисон юм.

 

Уимблдоны аварга бүсгүйн хувьд өнгөрөгч жил дэлхийн чансааг 4 долоо хоног тэргүүлсэн. Харамсалтай нь уг тэмцээний үеэр 2 цаг хагас үргэлжилсэн тоглолтод хөлөндөө гэмтэл авсан хүндхэн орой байлаа. Түүний өрсөлдөгч Крунич 5-7, 7-6, 1-2 харьцаатай гурван үеийн өрсөлдөөн үзүүлсэн юм. Улмаар Мугуруза үргэлжлүүлэх боломжгүй болсноор тэмцээнийг цааш үргэлжлүүлэх болсон. Круничийн дараагийн өрсөлдөгч нь Анастасия Севастова болон Сорано Кирсти нарын нэг нь байх болно.

 

Уг тэмцээн нь 1 сарын 15-аас эхлэх Австралийн нээлттэй тэмцээн буюу их дуулгын цувралын өмнөхөн бие халаалт болж буй томоохон тэмцээн юм. Уг тэмцээнд болсон явдлын талаар Крунич “Тийм ч сайхан санагдахгүй байна. Өөрөө адилхан тамирчин хүний хувьд өрсөлдөгчөө тэмцээнээ дуусгаж чадалгүй талбайг орхиж байгааг харах онцгүй байсан. Гарбинийг түргэн эдгэж, их дуулгын цувралд амжилттай оролцоосой гэж хүсэж байна” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдлаа.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин