Т.Баасанхүү гэж хэн бэ?
2018-01-02

 

Өнгөрсөн оны отгон барилдаан буюу Монгол Улс Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдаан тун сонирхолтой, өрсөлдөөнтэй болов. Чансаа өндөр 128 бөх зодоглосон энэ барилдаанд Увс аймгийн тэс сумын харьяат, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, “Кореаоптик” компани, “Увснуур” дэвжээний бөх, улсын харцага Төрөөгийн Баасанхүү онцгой сайхан барилдаж түрүүлэн Ерөнхийлөгчийн цом авлаа. Аварга, арслангууд манлайлсан энэ барилдаанд Т.Баасанхүү яагаад түрүүлчихэв гэж бөхийн өргөөнд очоогүй хүн асууж мэдэх юм. Тэгвэл түүний ёстой л од нь гийчихсэн байлаа гэж хэлж болно. Т.Баасанхүү гурвын даваанаас эхлээд өөрөөсөө өндөр цолтнуудыг өвдөг шороодуулсан. Гуравт улсын начин Ч.Цогбаярыг, дөрөвт улсын харцага Д.Бат-Эрдэнийг орхиж тавын даваанд өөрийг нь амлаж авсан улсын гарьд Ө.Бат-Оршихыг, зургаагийн даваанд аварга Ч.Санжаадамбыг үзүүр, түрүүний барилдаанд улсын залуу заан Н.Жаргалбаярыг илт давамгайлан өвдөглүүлж түрүүлсэн юм. Харцагын төрсөн өдөр тохиосон нь бас түүнд хүч чадал нэмсэн байх. Т.Баасанхүүг бөхчүүд дотроо жижигэвтэр гэх ч тэр хэнд ч бярдуулдаггүй мордох, хонгодох, зөрж хутгах болон олон угсраа мэхтэй бөх. Бараг л хазахаас бусдыг хийдэг гэж бөхийн мэргэжилтнүүд магтдаг юм билээ. Тэр удамтай бол удамтай гэгдэх бөх. Аймгийн цолтой ах, дүү бөхчүүд бий. Ах Т.Мягмаржав нь аймагтаа төдийгүй улсад танигдсан аймгийн арслан бий. 1980-аад онд улсын аварга шалгаруулах барилдаанд олон удаа ирж барилдсан учир бөх сонирхогчид түүнийг андахгүй. Т.Баасанхүүгийн төрсөн нутаг Тэс сум улсын цолтой бөхчүүдээрээ Монголдоо нэгдүгээрт бичигддэг гэдэг. Харцага Т.Баасанхүү Батлан хамгаалахын их сургуульд сурдаг. 1913 онд улсын начин болсон бол 1915 онд улсын харцага цол хүртсэн. Монгол үндэсний бөхөд жижиг гэгдэхээр хүн яаж сайн барилдаж болдгийг дархан аварга А.Сүхбатын хойчийг залгаж үнэнээр нь харуулж яваа бөхдөө. Баасанхүү харцагыг давдаар амлаж барилдах бөх ер нь ховордоод байгаа юм шүү. Саяын барилдаан энэ байдлыг улам бататгав.

 

 

 

 

 

 

Д.ЦЭРЭННАДМИД

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Сда сэтгүүлч:
1913 онд начин 1915 онд харцага гэхээр энэ хэдэн настай хүн бэ?
2018-01-03
d:
жижиг Сүхбат шиг ажиллах юм
2018-01-03
Зочин:
өндөр настай сайн барилддаг хөгшин байна
2018-01-03
Зочин:
Уг нь нэх гавиад байх бөх биш л дээ. Өрсөлдөгч нь цочоод хатуураад л унаад байх юм. Баасанхүүтэй барилдаж бгаа хүн ерөөсөө ухарч гишгэж болохгүй. Шуудагнаас энэ намхан хүнийг хөндийрүүлээд зай өгөхгүй дайрчих хэрэгтэй. Юунд нь энэ давжаа амьтнаас бэргэдэг бнаа.
2018-01-03
Зочин:
Баасанхүүгийн допингыг шалгуулах хэрэгтэй
2018-01-03
Зочин:
Sain barildaj baina odoo Ulsiin ih hurliin gishyyn, Bolovrsoliin said bolgo Mongolchyydaa.
2018-01-03
Зочин:
байдаг л үзэгдэл, явахгүй ээ цаашаа
2018-01-02
Зочин:
Ардын хувьсгалаас өмнө цол авсан Даншигийн үеийн бөх юм бна
2018-01-02
hg:
yu uuj idheere 1913 ond baisan hu iim zaluu haragdaad bnaa uulzya baiz,uuruus ni asuuhaas
2018-01-02
Зочин:
Бөх мэддэгүй гарууд амныхаа зоргоор худлаа чалчих юм даа, 1913, 1915 он бас А.Сүхбаттай харьцуулаад ч бх шиг
2018-01-02
Зочин:
Пөөх 100 жилийн өмнө наеин болж байсан гэхэд хөнгөн шингэн байна шүү
2018-01-02
МОНГОЛ ХҮН:
Цэрэннадмид аа! 1913,1915 онуудад юу болсон гэнэ ээ? Тэгээд бас А. Сүхбат аварга биеэр тийм жижиг бөх биш. Монгол Улсын гарьд П.Сүхбатаас ялгахын тулд насны зөрүүгээр нь П.Сүхбат гарьдыг том А.Сүхбатыг жижиг хэмээн нэрлэж заншсан юм шүү дээ.
2018-01-02
зочин:
Сонин л барилдаантай хүн билээ? А.Сүхбатын барилдааныг Баянаа аврага нэгэн үе асар их идэвхжүүлж яваад, сүүлдээ үнэнд гүйцэгдсэн түүх санаанд орж ирээд байсныг нуух юун. Өвлийн барилдаанд дээгүүр барилдсан бөхчүүдэд шинжилгээ хийдэг юм болов уу, үгүй ч юм болов уу?
2018-01-02
Зочин:
1913 онд яасан яасан гэнэээ
2018-01-02
Зочин:
haha
2018-01-02
Зочин:
Монгол хүний яс гэж энэ л дээ 100 гарсан ч түрүүлнэ
2018-01-02
зочин:
1913 онд улсын начин болсон бол 1915 онд улсын харцага цол хүртсэн. зуун нас нэлээн хол гарсан хүн байх нь ээ дээ.
2018-01-02
Зочин:
haha
Зочин:
Өсөж яваа сайн бөх
2018-01-02