Шоронд үймээн дэгдэж, есөн хоригдол амиа алджээ
2018-01-03

Бразилын  Гояс мужийн 1000 гаруй хоригдол хүмүүжиж буй шоронд өчигдөр 14.00 цагийн орчимд хэсэг хоригдол үймээн дэгдээж, эмх замбараагүй байдал үүсгэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэгвэл уг үймээний үеэр уг есөн хоригдол амиа алдсан талаар Гояс мужийн Цагдаагийн газраас мэдэгдсэн байна.

 

Цагдаагийнхан үймээнийг тараахын тулд галт зэвсэг хэрэглэхээс өөр сонголт байгаагүй гэнэ.

 

“Зэвсэглэсэн хоригдлууд дээрмийн бүлэглэл рүү дайрсаны улмаас үймээн дэгдсэн” хэмээн Шоронгийн дарга шуурхай хэвлэлийн хурлын үеэр уламжлав.

 

Зэвсэгт бүлэглэлийнхэн мөргөлдөх үеэр нэг хоригдол амиа алдсан бол харгалзагчдын гарт нэг хоригдол амиа алджээ.

 

Мөн 100 гаруй хоригдол оргосон гэдгийг албаныхан баталж, мужийн иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсэн байна.  Үймээний үеэр тус шоронд ердөө тавхан харгалзагч ажиллаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин