Хөшигийн хөндийн нисэх буудал аравдугаар сард хөшгөө нээнэ
2018-01-03

Гэрэл зургуудийг MPA.mn

 

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудал хөшгөө нээхэд бэлэн болжээ. Тодруулбал, уг ажил 98 хувьтай байгааг гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл хэлж байна.  Үндсэн гэрээнд тусгасан ажлыг бүрэн хийж дууссан ч нэмэлт гэрээгээр зарим ажлыг шинээр хийхээр болжээ. Одоогоор агаарын хөлгийн ангар болон катерингийн ажил дутуу байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулах аж.

 

Одоогоос  10 жилийн өмнө энэ бүтээн байгуулалтын тухай ярьж эхэлсэн түүхтэй.  2013 онд Япон Улсаас 65.5 тэрбум иен буюу 560 сая ам.долларын зээл авснаар шинэ нисэх буудал барих ажил эхэлсэн юм.  Зээлийг 40 жилийн гэрээгээр авч байгаа бөгөөд эхний 10 жил хүүгүй. Сүүлийн 30 жилд жилийн 0.1 хувийн хүү төлөх юм.

 

Уг нисэх буудал нь 22 хөлөг буух, гурван сая хүн хүлээн авах хүчин чадалтай байх гэнэ. Одоогийн нисэх буудлаас зурвас ашиглалтын хувьд 73-98 хувьд хүрэх гэнэ. Мөн цаг агаарын тааламжгүй байдлаас үүссэн байдлыг 2.3 хувиас бага хэмжээнд хүргэн бууруулах гэнэ.

 

 

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалтай Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцсан юм.  Тэрбээр “Шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргаа гэж ажиллаж байгаа. Ашиглалтын өмнөх захиргаа нь цаашид ажиллах боломжийг хангах үүднээс зарим нэгэн нэмэлт ажлыг гаргасан. Улсын комиссар зарим нэгэн зүйлийг нэмж хийх зайлшгүй шаардлага тулгарсан. Үүнийг гүйцэтгэгч байгууллагаар хийлгэх, зарим зүйлийг засаж залруулах ийм зүйл байгаа. Тодруулбал, зарим нэгэн талбайг чөлөөлөх, жижиг засварын ажил гарсан. Бид үйл ажиллагааг жигд явуулахад тоног төхөөрөмж талаасаа түлхүү анхаарах ёстой байна ” гэлээ.  

 

Мөн шинэ нисэх буудлын анхны зураг төсөлд тусгасан барилгын ажлыг одоогоос жилийн өмнө буюу өнгөрсөн оны нэгдүгээр сард хүлээлгэн өгсөн гэнэ. Одоогоор агаарын хөлгийн ангар болон катерингийн ажил үлдсэн аж. Төслийн багийнхан шинэ нисэх буудлыг ирэх намар хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэлээ.

 

М.Дөлгөөн

 

 

Shuud.mn
Сонин хачин
nerii ni soliod ug:
neriig ni soliod ,,umbuu,, gej nerley eee kkkk umbuu buudlaas nislee gej ....... buulaaa gej kkk uchir ni ene neree dursah burtee unuugiin mongol hun gedeg uhernees door bolj baigaagaa urgelj sanah heregtei baina sh dee
2018-01-04
Зочин:
Neree solimoor yumaa...ongotsni buudal Chingis haan nertei baihdaa yahav dee...shal zohimjgui ner..negheseg barag yum buhen l Cuingis nertei bolj tuilshirsan ter ued l solison ner, Buyant Uhaa ni hamaagui goyo ner sh dee...ene hushigtiinhiig ni hushiigt geel nerlechimeerii...
2018-01-04
zochin:
Ashiglaltand orvol orohoor bolson. Manaihnii nogoo mongo zuvchuulah ideh yum ni yavaad baina shtee
2018-01-03
Зочин:
ийм хогын юмд ямар их үнэ зарцуулсан юм бэ наад төслийн удирдагч Энхбат гэдэг хулгайчийг сайн шалгаад шоронд хатаа
2018-01-03
Хөшүүн удаан:
Дизайн муутай барилга. 500 сая доллароор ийм муу юм бариад байхдаа яахав дээ. Дээр нь ангар байхгүй, гараж байхгүй, юу болж бна вэ, онигоо. Япончууд дэндүү удаан хөшүүн хүмүүс юм даа, мөнгөө өгөхгүй байсаар 10 жил болгочих юм даа. Нисэхийн ажилтнуудын орон сууц байхгүй. хэцүү дээ, хэцүү. 2021 оноос наашгүй.
2018-01-03
Зочин:
шалга идсэн уусан таргалсан гузээлсэн улсууд чинь камерт бууцан байна хайран нисэх буудал хайран монголын ард тумний херенге ашшшшшшш барь хорь
2018-01-03
irgen:
gadnah uzemj ni lav bishee, heden jil bolson huuchirsan yeiin stil shig haragdaj baina, yamarch baisan gadnaasaa tansag bish baina,,,,hairan horongo
2018-01-03
Уншигч:
Мөдгүй дээ, ангаар бариагүй л гэнэ, Катеринг байхгүй л гэнэ, машинаар бол гарааж байхгүй, бас гуанз байхгүй гэсэн үг үү гадаа хүйтэнд нөгөө онгоцууд нь хөлдөөд асахгүй, зорчигчид хоол байхгүй
2018-01-03
Зочин:
Amjih uu Minii bodloor daxiad 5 jiliin daraa ashiglaltand orj magadgyi Mongolchuudiin baij baigaa unuudriin tcarai n ter
2018-01-03
Зочин:
Amjih uu Minii bodloor daxiad 5 jiliin daraa ashiglaltand orj magadgyi Mongolchuudiin baij baigaa unuudriin tcarai n ter
2018-01-03
Hetsuu:
Manaihan management hiij chadahguiee, ug ni mash sain chadna daanch shunalaa darj chadahgui hunii 570 harhaaraa shuls ni goojood avch unamaar sanagdaad tgd l huvurch ehelne dee zaisand bair gadaadad house ntr geel. Teheer Japanuudad ugsen ni deer yumdaa
2018-01-03
zochin:
management-iiig japan-uudad egeh herregtei
2018-01-03