Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр
2018-01-03

Энэ оны эхний Үндэсний цусаа бэлэглэх өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү уламжлалт үйл ажиллагааг Цус сэлбэлт судлалын үндэсний төв “JCI Монгол” байгууллагатай хамтран “Амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгуулж байна.

 

Үндэсний цусаа бэлэглэх өдрийн хүрээнд ачтан доноруудаа алдаршуулахаас гадна хоёр байгууллагын хооронд 2018 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм.

 

ЦССҮТ-ийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй дэмжиж ажилладаг бөгөөд тэдний нэг нь “JCI Монгол” юм. ЦССҮТ тус байгууллагатай 9 дэх жилдээ хамтран ажиллаж байгаа юм. Үйл ажиллагаа өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.

Shuud.mn
Сонин хачин