Бага сууж, их хөдлөхийг уриаллаа
2018-01-03

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв  2018 оныг эрүүл зан үйлээ дасгал хөдөлгөөнөөр эхлүүлэхийг уриалж байна. 

 

Эрүүл зан үйл, аж төрөх хэв маягийг сонгосноор халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлийг 90 хувь хүртэл бууруулах, цагаас өмнө нас барах, хөдөлмөрийн чадвар алдах эрсдэлийг 50 хувь, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг 80 хувь, II хэлбэрийн чихрийн шижингээр өвдөх эрсдэлийг 90 хувь, хавдраар өвдөх эрсдэлийг 30 гаруй хувиар бууруулах боломжтой гэдгийг ДЭМБ баталжээ. Тиймээс НЭМҮТ энэ  жил эрүүл зан үйлээ дасгал хөдөлгөөнөөр эхлүүлэхийг уриалж байна. Энэ хүрээнд  бага сууж, их хөдлөх уриалга гаргалаа.

 

 

Тодруулбал,  ажлынхаа хүнтэй мессенжерээр харилцахын оронд алхаж очоод ярилцахыг уриалж байна. Мөн хогийн саваа ширээнээсээ хол байрлуулах, цайны цагаараа гадуур алхахыг зэрэг найман аргыг зөвлөж байна.

 

М.Дөлгөөн 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zov shyy mongolchuud neeh muuhai tom targalsan tolgoitoi, pindiisen bydyyn umnuud bolson baina lee
2018-01-03
njuty:
ажил хийхгүй л гадуур тэнээд байх юм байна л даа. ТӨРИЙН БОДЛОГОО ГЭЖ ............?,.
2018-01-03