Трамп: Миний цөмийн зэвсгийн товчлуур Ким Чен Уныхаас том
2018-01-03

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ АНУ-ыг өдөөн турхирсан мэдэгдэл хийсэн юм.

 

 

Тэрбээр “АНУ-ыг бүхэлд нь устгах чадвартай цөмийн зэвсгийн товчлуур миний ширээн дээр бий” хэмээн Вашингтонд анхааруулсан билээ.

 

Тэгвэл дээрх мэдэгдлийн хариуг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп барьсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Трамп өөрийн твиттер хуудастаа “Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун саяхан цөмийн зэвсгийн товчлуур ширээн дээр нь байгаа хэмээн мэдэгдсэн. Тэгвэл надад ч бас түүнийхээс хамаагүй том, хүчирхэг товчлуур байдаг гэдгийг түүнд дамжуулж өгнө үү. Миний товчлуур ажилладаг юм шүү” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ккк. Трампын илд зэвсэг том том....товч томтой ... ккк
2018-01-03
Г.Батнасан:
Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр энэ нэг хөлний хоёр гутал яаж ч балайрч мэднэ шүү.
2018-01-03