Трампын ганцхан жиргээ Пакистанд үймээн дэгдээв
2018-01-03

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны хамгийн анхны жиргээгээ Пакистан улсад хандан жиргэсэн билээ.

 

 

“АНУ сүүлийн 15 жилийн турш 33 тэрбум долларыг Пакистанд өгсөн ч тэд хариуд нь манай удирдагчдыг тэнэг мэт үзэж, хуурч, залилахаас өөр зүйл хийсэнгүй. Мөн бидний Афганистанд тэмцэж байгаа террористуудыг тэд хаацайлж, орогнуулж байна. Дахиж ингүүлэхгүй” хэмээн Трамп өөрийн твиттер хуудастаа бичжээ.

 

Тэгвэл уг жиргээний дараа Пакистанд үймээн дэгдэж, олон мянган жагсагчид Трамп амандаа орсон үгээрээ чалчах хэрэггүй” хэмээгээд зураг болон АНУ-ын төрийн далбааг шатаасан байна.

 

Мөн дээрх жиргээнээс гадна Пакистаны эрх баригчдыг террористуудыг дэмждэг хэмээн буруутгав.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
pakistanii erh barigchid amerikiin ynen nyyr zaraig ilchilne gesen shdee bas, yaj allagiin baiguullaguudiig demjdegiig ni ilchilne
2018-01-03