Буруу талдаа жолоотой машины гэрлийн тусгалыг өөрчилнө
2018-01-03

Авто тээврийн үндэсний төвөөс автомашины их гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх ажлыг орон даяар эхлүүллээ. Уг ажлын хүрээнд нийт 10 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх юм байна.


Баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгал өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулж, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэн, зорчих хэсгийн зүүн гар тал уруу илүү их гэрэл хуваарилдаг нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй.


1990 оноос хойш жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон. Зөвхөн 2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500 гаруй мянган  тээврийн хэрэгслийн 50-аас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гадаадад Залуурын байрлал өөрчилдөг үйлчилгээ бн. Түүнийг монголдоо хийдэг болмоо юм..
2018-01-04
Иргэн:
Бүү тэнэгт. Зохицуулаад явж байгаа.
2018-01-04
zochin:
за хүү минь амьдралд ойрхон юм ярьж сэтгэнэ шүү
2018-01-03
Зочин:
BURUU RULITEY MASHIN IMPORTLOKHOO BOLIOCHEE
2018-01-03
zochin:
за хүү минь амьдралд ойрхон юм ярьж сэтгэнэ шүү