“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэтгэлтэй хандлаа
2018-01-03

 

Галт тэрэгний төв буудал буюу вокзалын баруун талд байрлах “1000 машины зогсоол”-ын газрыг өнөөдөр чөлөөлөв. Шүүхийн шийдвэрээр уг зогсоолын үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх талаар өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэл өгч байсан юм байна. Уг талбайд худалдаа эрхлэгчдийг авто машинуудаа өнөөдрийн 18:00 цаг хүртэл шилжүүлэн зөөвөрлөх хугацаа өгч байгаа аж. Хэрвээ заасан хугацаанаас хойш зогсоолд автомашин үлдсэн тохиолдолд тусгай зориулалтын машинуудаар зөөж талбайг чөлөөлнө гэдгийг иргэд аж ахуйн нэгжид мэдэгдээд байгаа юм.

 

Автомашины худалдаа эрхлэгчдийн байрлаж байсан уг газар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнх юм. Энэхүү газарт Улаанбаатар хотын шинэ зорчигч үйлчилгээний төв буюу орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн төмөр замын вокзал барихаар төлөвлөж үүний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгож байжээ. Төлөвлөсний дагуу шинэ вокзалын барилгын ажил удахгүй эхлэх гэж байгаа аж.

 

Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн цагдаагийн газар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтран авто машины худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа гэдгээ албаныхан хэлж байлаа. 

 

“1000 машины зогсоол”-ын авто машины худалдаа эрхлэгчид учир байдлыг  бүрэн ухамсарлан өөрсдийн машинуудаа шинээр баригдсан Авто худалдааны цогцолбор луу зөөвөрлөж эхлээд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
1000 машины зогсоолыг зориулалтын газар руу нь нүүлгэх нь зөв зөв бас дахин зөв.Төр аливаа нэгний дарамтаас айлгүй шийдвэр гаргаж хэрэгжүүлж байгаад талархалтай байна.Цаашид энэ мэтээр зөв зүйтэй шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргаж амьдралд хэрэжүүлснээр бүх юм зөв гольдролдоо орно.Шударга байгаарай.
2018-01-04
Дорж:
Нүүлгэх нь зөв одоо төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй
2018-01-03
irgen:
tomor zamiin buudaliin ergen toiron hogjih heregtei
2018-01-03
Зочин:
KKk yag Vokzal barigdaach Choijoo Hurd-3 aa barina geed ali 2 jiliin umnu tulburuu hiitsen shdee
2018-01-03
Зочин:
“1000 машины зогсоол”-ын авто машины худалдаа эрхлэгчид учир байдлыг бүрэн ухамсарлан өөрсдийн машинуудаа шинээр баригдсан Авто худалдааны цогцолбор луу зөөвөрлөж эхлээд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.гэж сайхан залж байна даа Цэрэг цагдаа болоод бөөн зодоон болоод байдаг
2018-01-03
Данхар:
Зодолдоочээ яасан өөдгүй юм бэ алалцаач хөөгдөөд явж байхаар
2018-01-03
Зочин:
Үймээн дэгдээж цагдаа дуудуулсан гэж бичсэн л байсан даа? Энэ газар дээр нь Чойжилсүрэн орон сууц барьчилгүй, үнэхээр Вокзалын барилгаа л барих хэрэгтэй дээ!
2018-01-03