Төмөр замчид ХХОАТ-ыг эсэргүүцэн тэмцэхээ мэдэгдлээ
2018-01-03

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос  хувь хүний орлогын албан татвар болон тэтгэврийн насыг нэмэгдүүлж байгааг эсэргүүцэн мэдээлэл хийлээ.

 

Монголын төмөр замд 16 мянга орчим хүн ажилладаг аж. УБТЗ болон Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос нийт ажилчдын тоог хоёр жил дараалан 10 хувь нэмэгдүүлж  дунджаар 1.2-1.5 сая төгрөг болгожээ. Мөн нийт ажилчдын 50 орчим хувь нь хөдөлмөрийн хэвийн бус  нөхцөлд ажилладаг гэнэ. Шинээр хэрэгжих татварын хуулийн дагуу төмөр замчид оны эцсийн үр дүнгийн шагналаар 15-20 хувийн татвар төлөх юм байна.

 

 Түүнчлэн хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг иргэдийн тэтгэвэр тогтоолгох насыг энэ сараас эхлэн зургаан сараар уртасгаж байгаа нь төмөр замчдад хүндрэл учруулж байна гэлээ.

 

Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос .

 

Тиймээс дээрх асуудлыг эргэн харахыг шийдвэр гаргагчдаас хүслээ. Хэрэв энэ шийдвэрийг  харгалзахгүй бол тэмцэл, хөдөлгөөн өрнүүлэх гэнэ. Түүнээс үүсэх хохирол, хариуцлагыг ҮЭ-ийн байгууллага хүлээхгүй гэдгээ мэдэгдлээ.

 

Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.Баяраа "Төмөр замчид бид төр засгаа хүлээсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард МҮЭХ-ны төлөөлөл, Нийгэм хамгааллын байнгын хорооны дарга, Ерөнхий сайдтай энэ асуудлаар уулзсан. Гэвч ямар ч хариу өгөөгүй, үр дүнд хүрсэн. Тиймээс бид өнөөдөр ийнхүү мэдээлэл хийж, дараагийн зохих арга хэмжээ, тэмцлийн хэлбэрт шилжсэнээ мэдэгдэж байна.

 

Манай төмөр замчид ширээний ард сууж байгаад олсон орлогоосоо татвар төлдөг юм биш. Өдөр шөнөгүй нойр хоолоо хасаж, ар гэрээ умартан, ажлын хүнд хэцүүг үүрч, хэвийн бус нөхцөлд ажилладаг. Тэдний авч буй мөнгө цалин гэхээс илүү гаргаж буй хүч, энергийнхээ оронд авч буй нөхөн төлбөр гэсэн үг. Тэгэхээр энэ татвар тэдний амьжиргааны түвшинд халдсан сөрөг үр дагавар гэж үзэж байна. 

 

Улаанбаатар Төмөр зам нийгэмлэг 15 мянган ажилчинтай. Тэдний 50 гаран хувь буюу 7,771 хүн хэвийн бус нөхцөлд ажилладаг. Үүний 30 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэд 50 нас хүрээд тэтгэвэрт гарах ёстой. Гэвч тэдний тэтгэвэртэй гарах насыг жил бүр зургаан сараар шат дараалалтай ахиулж байна. Энэ хүмүүсийн ард олон хүүхэд гэр бүл нь бий. Тэдний орлого нь төрд илүү орлого мэт харагдаж байгаа нь улс төрчид ард иргэдээ харж буй харалган үзлийн илрэл гэж ойлгож байна. Дараагийн удаа бид тэмцлийн олон хэлбэрийг сонгоход бэлэн гэдгээ төмөр замчид төрд анхааруулж байна" гэлээ.

 

Монголын төмөр замчдын ҮЭХ-оос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тус шийдвэрээ эргэн харж, зохистой шийдвэрт хүрэхийг хүссэн мэдэгдэл хүргүүлэх юм байна.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
BUR AVTOMAT JOLOOFLOGTOI GALT TEREG YAVUULCHI
2018-01-04
монгол:
энэ төмөр замын дагз гээд байгаа гөлөг ажил хийж үзээгүй хүний хөдөлмөр гэж юу байдгийг мэдэхгүй амар хялбар аргаар мөнгө олдог голог юм шиг байна олдог ч гэж дээ хулгайлдаг
2018-01-03
Зочин:
Монгол мөнгөгүй болсон, мөнгө өгөх ОУВС өгсөн мөнгөө алдалгүй буцааж авахын тулд болзол тулгасан тэгээд ийм байдалд бид орсоноо мартсан байна. Одоо Монголыг ЗГ биш өөр гадаад менежер удирдаж байна ш дээ.Хүрэлсүх тушаал биелүүлэгч болсон.Харин ийм байдалд оруулсан хулгайч луйварчдуутайгаа тооцоо хийж тэмц, бүгд л нэр ус, юу хийдгийг нь сайн мэднэ. Ийм л байна даа.
2018-01-03
Zochin:
unendee uur ajil xiix l gex baixdaa cham shig bodoltoi ni uur xen xiix gex yum ene ajliig ta mashinii motoron dotor suugaad 1 tsag bolood uzeerei, ta prodnik xiigeed ereen orood uzeerei end yerduusuu xuch energiig ni unelsen ajliin xuls l gej bna
2018-01-03
Төмөр зам:
Төмөр замын эргүү дагзнууд сонс? Илүү ихийг олсон нь илүү ихийг татварт төлөх нь шударга ёс. Үүнийг мэдэж ав. Байгууллагадаа шахаа хийж баяжиж байгаа дарга нарынхаа эсрэг та нар ганц удаа босч тэмцэж байсан уу? Ёстой санахгүй юм бна?
2018-01-03
Zochin:
unendee uur ajil xiix l gex baixdaa cham shig bodoltoi ni uur xen xiix gex yum ene ajliig ta mashinii motoron dotor suugaad 1 tsag bolood uzeerei, ta prodnik xiigeed ereen orood uzeerei end yerduusuu xuch energiig ni unelsen ajliin xuls l gej bna
золбоо:
Zaaval ingej ard irgediinhee karmaig tatvar nertei achaa uuruuleh ni zow uu.minii bodloor buruu bh gej bodoj.ulam l yaduural,zeelnees zeelnii hoorond amidardag ard irged ulam l hetsuu baidald oroh bhdaa.manai mongol ulsaas oor ingej tatvaraa nemdeg uls bdag bolow uu daa.arabiin uls oron shig Bayan amidarch bolmoor l yum daanch altan deer suusan guilgachin gedeg l unen bolloo.alt ord kompaniudaa zov bodlogoor ajilluulah ni zow shuu dee
2018-01-03
Зочин:
Тэтгэвэрийн насыг хойшлуулсан чойжилсурэн пиздааг дvvжилж алаад буудах хэрэгтэй!!?!?
2018-01-03
Зочин:
mash zuv busad uildwerchinguud ni ch gsn haanaa bnaa
2018-01-03
төмөр замчин:
17000 уулаа дэмжье
2018-01-03