Парис Хилтон сүй тавьсанаа зарлалаа
2018-01-03

"Хилтон" зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон сүй тавьсан хэмээн өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk”  сайт уламжлав.

 

 

Тэрбээр өнгөрсөн 2015 оноос Украин гаралтай жүжигчин Крис Зилка гэгчтэй болзох болсон юм.

 

Жүжигчин залуу шинэ он солигдохын өмнө хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ.

 

Энэ талаар Парис инстаграмдаа “Би зөвшөөрсөн. Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Миний хамгийн сайн найз, сэтгэлийг минь булаасан нэгэн. Чи минь наддаа зориулагдсан нэгэн” гэж бичээд гэрлэх санал тавих үеийн ховор гэрэл зургуудыг байршуулсан аж.

 

Хуримын ёслол ирэх оны есдүгээр сард болно хэмээн ойрын эх сурвалж мэдээлсэн ч хос албан ёсоор батлаагүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин