Б.Лхагвасүрэнд УДЭТ-ынхан нэг өдрийн цалингаа хандивлана
2018-01-03

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нь ходоодны хорт хавдраар өвчлөөд байгаа билээ. Түүний эмчилгээнд зориулж Улсын драмын эрдмийн театрын хамт олон нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ. Мөн энэ үйлсэд байгууллага хамт олныг нэгдэхийг уриаллаа. 

 

Засгийн газраас түүний эмчилгээнд зориулж 25 сая төгрөг хандивлахаар болсон. Нөөц сангаас 10 сая төгрөг, БСШУСЯ-наас 10 сая төгрөг, ЭМЯ-наас таван сая төгрөгийг эмчилгээнд нь зориулахаар болсон юм.

 

Тэрбээр төлөвлөгөөний дагуу нэгдүгээр сарын 10-нд хагалгаанд орох ёстой. Харин хагалгааны зардал 100  гаруй сая төгрөг юм.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Daatgal tolohoo bolio.:
Iim ued eryyl mendiin daatgal hereg bolohgui uim bol DAATGAL tolj yadag baina aa. Mongolchuudaa Errul mendiing bolon tetgeveriin daatgal nertei torguuliig tolohoo bolih heregtei.
2018-01-04
Зочин:
Нөгөө 100 эрхэм яагаад новшроод байна вэ? Энэ 100 дуракаас болж эрүүл мэндээр мөн ч их хохирсондоо, Лхагвасүрэн гуай маань.
2018-01-04
Зочин:
Ene bayan puus company-uud hed heden saya-g handivlaasai
2018-01-03
Зочин:
Өвөрмонголчууд 50сая төгрөг хандивлалаа гээд бсн яасан юм бол?
2018-01-03