Дарханы үйлд сайн
2018-01-04

Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 4. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 18. Бархасвадь гараг.  Үнэг одтой, хоёр хар мэнгэтэй,улаан бич өдөр.

                    

Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн.

 

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин