Бид ёс зүйтэй байх ёстой
2018-01-04

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Гишүүд хариуцлагатай байя гэж байна. Асуудалд холбогдсон гишүүдтэй ямар хариуцлага тооцох бол?

 

-ҮХЦ-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэсэн асуудлыг хуулийн заалтаас авч хаясан. Тиймээс цаашид гишүүд улам их хариуцлагатай болох байх. Миний хувьд 2008-2012 оны парламентын үед “Гишүүд УИХ-ын танхимд зөвхөн үнэнийг хэлэх ёстой. Хэрвээ худлаа яривал хариуцлага тооцдог байх төслийг санаачилж байсан. Өнгөрсөн 2012-2016 оны парламентын үед хуралдааны ирцийг бүрдүүлэх зорилгоор хурууны хээгээр ирцээ бүрдүүлж, өөрсдөө саналаа өгөх, хэн нэгэн өмнөөс нь картыг нь хийж, санал өгөхөөр кнопыг нь дардаггүй байх хуулийн төсөл санаачилж байлаа. Бид хариуцлагатай, ёсзүйтэй байх асуудалд анхаарах ёстой.

 

-Эдийн засаг өсөлттэй гарсан ч иргэдийн амьжиргаанд мэдрэгдэхгүй байна. Энэ жил иргэдийн амьжиргаанд нөлөөлөх болов уу?

 

-Эдийн засаг өнгөрсөн онд таван хувийн өсөлттэй гарлаа. Эдийн засгийн өсөлтийг ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, сайжруулах, нөлөөлүүлэх үр дүн гаргах, хүртээмж бий болгох асуудалд Засгийн газар анхаарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна. 

 

-Утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрч байна. Утааг бууруулах ямар шийдэл хэрэгтэй бол?

 

-Өнөөдөр утаа анхаарал татсан асуудал байна. Энэ ч үүднээс  шинэ оны эхний өдрүүдэд гэр хорооллоор явж, ажиллалаа. УИХ дээр энэ асуудлыг хөндөж, ард иргэдийн амьдрал муу байна, гэр хороолол нүүрс, дугуй, шахмал түлш  түлж байна. Гэр хороололд утаа бага гаргадаг зуух тараасан гэдэг. Бидний гаргаж байгаа шийдвэр, ярьж байгаа яриа амьдралд бодитой биш байна. Утаагүй гээд байдаг “Дөл”, “Хас”, “Өлзий” зуух утаа гаргаж байна. Ганц давуу тал нь дулаанаа удаан хадгалдаг юм байна. Цай хоолоо хийхээр тогтоо тавьж болдоггүй юм байна. Харин “Нүүдэлчин” гэж зуух утаа бага гаргадаг, нүүрс бага зарцуулдаг юм байна. УИХ-аас энэ асуудлыг судлах, Засгийн газарт чиглэл өгөх ажлын хэсэг гаргасан. Асуудлыг хэлэлцээд бодитой шийдэлд хүрнэ гэж бодож байна.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Энэ хэрүүлч харанхуй бүдүүлэг эр одоо ёс зүй яриад эхэллээ. Төрөөр тоглогч нарын тнргүүн эгнээнд орох хүн шүү дээ
2018-03-28
Зочин:
Дулааны шугам гэр хороолол руугаа татах хэрэгтэй бееренхийлж яриж идэж уухаа л бодсон хумуус шийдвэртэй алхам хийж чадахгуй л хун байна
2018-01-04
Hovd:
Nutag usaa urgelj hugjuulj ard olnoo umuurch duugardag gishuun shu ulam uhiig buteegeerei
2018-01-04
Зочин:
Худлаа бөөрөнхийлсөн хариулт хэлэх юм. Энэ засгийн газар болон УИХ-ын гишүүдийн болох болохгүйг шударга ярьдаг хүн л хэрэгтэй байна. Өчнөөн татвар нэмчихлээ тэтгэвэрийнхээ насыг нэмчихлээ эд нар бүгд л цуг кноп дараад л шийдсэндээ
2018-01-04
bitii hutsaaa:
chi eh ornoo uud tataj chaddaggui yumaa gehed oros ulsaas une gaigui tejeel oruulj ireed heden muu malchiddaaa tuslamj bish zugeeer zah zeeliin uneer ni zaraad uuruu ch bayjaad malchdaa ch ene umhii chenj dotoodiin uildver nertei hog shaarnuudaas avar l daaa gulgoooo
2018-01-04
Худлаа х у ц:
Суудлын бөглөөс болж өчнөөн жил суучихаад одоо ёс зүй хариуцлага ярьдаг хэн бэ?????? Урьд нь хийхгүй яасын малаа
2018-01-04
Zochin:
Yamdyydad shaxsan mergjiliin bys xymyysee tataj abchuxbal uuruu es zyi yrix erxtei bolno!
2018-01-04
Зочин:
Гал түлж байгаа л бол ямарч зуух утаа гаргаж л таарна. Одоо л утаагүй зуух гэж байдаггүй гэдгийг ойлгож байгаа юм уу. Ийм л хүмүүс биднийг удирдаж байна даа
2018-01-04