Исламын улсынхан Америк цэргийг хөнөөжээ
2018-01-04

Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын цэрэг амиа алдсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг  мэдээллийг Пентагоны эрх баригчид баталсан боловч цэрэг ямар шалтгааны улмаас амиа алдсан эсэхийг нийтэд мэдээлэхээс татгалзжээ.

 

Пакистантай хиллэх Афганистаны Нангараг мужид АНУ-ын цэргийнхэн үүрэг гүйцэтгэж байхад террористууд гэнэтийн дайралт хийсэн гэнэ.

 

Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн хэмээн Афганистаны Батлан хамгаалах яамнаас уламжлав.

 

Террористуудын дайралтын үеэр амиа алдсан цэргийн мэдээллийг нууцалж байна.

 

Афганистанд өнгөрсөн оны байдлаар АНУ-ын 17 иргэн амиа алдсан аж. Эдгээрийн долоо нь цэргийн албан хаагч байжээ.

 

Исламын улс бүлэглэл Ирак болон Сири дэх хяналтаа бүрэн алдаад буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Oorsdoo beldeed oorsdoo chad
2018-01-07
Зочин:
Oorsdoo beldeed oorsdoo chad
2018-01-07
Зочин:
Дайтаж байж ганц цэрэг үхсний төлөө бөөн шуугиан. Тээр жил цэнхэр дуулгат манай цэрэг үхэхэд америк шуугиагүй, монголчууд ч мартчихсан, ганц америк цэргийн төлөө санаа зовоод сууж байгаа байх даа кккк
2018-01-04
Зочин:
baildaj surgulduj baiga yum bol 1 ni uhej l taaraa
2018-01-04
Зочин:
Исламд баяр хүргэе.
2018-01-04