Цогцосны зураг нийгмийн сүлжээнд нийтэлсэн интернэт од уучлалт гуйв
2018-01-04

“Youtube.com”-д өөрийн хувийн мэдээлэл болон бичлэгээ байршуулж, хормын төдийд Америкт алдаршсан Логан Пол гэх залуу олон нийтээс уучлалт гуйсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр шинэ оноо Японд тэмдэглэн өнгөрүүлжээ.

 

Пол Японд ирэх үедээ тус улсын иргэдийн амиа хорлохоор хамгийн их очдог Фүжи уулын ойролцоох Аокигахарагийн ойд очсон аж.

 

Энэ үеэр залуу болон найзууд нь модноос дүүжлээстэй байх цогцостой тааралджээ. Тэрбээр ямар ч цензургүйгээр уг цогцосны зураг болон дүрс бичлэгийг нийгмийн сүлжээнд байршуулсан нь олон нийтийг айдаст автуулахаас гадна дургүйцлийг нь хүргэсэн байна.

 

Олон нийтийн шүүмжлэлтэй нүүр тулсан Пол уг бичлэгээ устгасан боловч “тахал мэт газар авсан хуулбаруудыг хязгаарлахад цаг орно” гэдгээ өчигдөр учирлажээ.

 

Тэрбээр “Намайг үнэхээр уучлаарай. Би дэндүү бүдүүлэг аашилжээ. Одоо гүнээ харамсч байна” гэж хэлжээ.

 

Түүний “Youtube” сувгийг 15 сая орчим хүн дагадаг бөгөөд ганцхан өдрийн дотор дагагчийнх нь тоо 100 мянгаар багассан байна.

 

Японд жилдээ 20-30  мянган хүн амиа хорлодог гэх судалгаа бий.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
huniihee tootoo haristuulahad manaihaas hamaagui baga
2018-01-04