Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ хэвийн ажиллаж эхэлжээ
2018-01-04

Эрдэнэтийн ТУЗ хэвийн үйл ажиллагаандаа эргэн оржээ.  Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа эзэмшигчийн тухай асуудлыг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Тодруулбал тус үйлдвэр дэх үндэсний хөрөнгө оруулагч "Монголын зэс корпораци" ХХК-ийн өмчлөлийг сэргээсэн билээ. Тэгвэл өчигдөр "Эрдэнэт"-ийн ТУЗ хуралдаж, шийдвэр хүлээсэн олон асуудлыг хэлэлцжээ. Ийнхүү төр, хувийн хэвшлийн хамтарсан компанийн эрүүл засаглал, стандартын дагуу хэвийн ажиллах нөхцөл бололцоо бүрдлээ.

 


"Эрдэнэт"-ийн ТУЗ-д төрийн төлөөлөл тооны хувьд давуу, захирлыг мөн төрөөс томилсон. Гэсэн ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд хувийн хэвшлийн хяналт дор “Эрдэнэт үйлдвэр” илүү ил тод болж, олон нийтийн хяналт сайжирсан нь бодит үр дүнгээ өгсөн тоо баримт бий. Тухайлбал, 2016 онд ганцхан нээлттэй тендер явуулж байсан үйлдвэр 2017 онд 500 гаруй нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ. Мөн хувийн хэвшлийн менежментийн үр дүнд "шахааны" бизнесийг тууштай цэгцэлж, зөвхөн бараа материал, сэлбэг хэрэгслийн үнийн зөрүүнээс гэхэд 15.1 тэрбум төгрөг хэмнэсэн. Энэ нь 14 цэцэрлэг, иж бүрэн эмнэлэг тавыг барих хөрөнгө ажээ.

 


Ийнхүү хэмнэлт хийж, ашигтай ажилласан Эрдэнэт үйлдвэрийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ нь ч үлэмж нэмэгдсэн талаар Эрдэнэт хотноо болсон Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганаар үйлдвэрийн удирдлагууд мэдээлсэн юм.

Б.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд өөрсдийн улаан гараар бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголд Эрдэнэт, Монголросцвет
2018-01-04
зочин:
“Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударг
2018-01-04
зочин:
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйл
2018-01-04
зочин:
Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
2018-01-04
зочин:
Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар
2018-01-04
зочин:
Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
2018-01-04
зочин:
Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг Монгол эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараа баялаг үйлдвэрийн газар бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн баялагийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. АН-ыхан хулгайчид!!!
2018-01-04
зочин:
Хувийн өмчийг үндэсний аюулгүй байдал, нийгмийн ашиг сонирхолын үүднээс экспроприаци хийх, реквизаци хийх, конфиксаци хийх замаар нийгэмчлэх төрд авах олон улсын эрх зүйн онол, практик байдаг бөгөөд хуулиар энэ эрх нь УИХ-д хадгалагдаж байгаа. УИХ нь Эрдэнэтийн 49 хувийг нйигэмчлэх төрд авах шийдвэрээ нэгэнт гаргасан. УИХ-ын энэ шийдвэр нь хуулийн нэгэн адил хүчинтэй. Дээд шүүх Монгол улсын хуулийг УИХ-ын шийдвэрийг өөрөө зөрчиж Эрдэнэтийн 49 хувийг хувьд өгөх шийдвэр гаргасан байна. Хууль зөрчсөн Дээд шүүхийн шийдвэр нь хүчин төгс бус шийдвэр юм.
2018-01-04
зочин:
Монгол улсын хуулийг УИХ-ын шийдвэрийг зөрчсныхөө төлөө Дээд шүүхийн шүүгчид хуулийн хариуцлага хүлээх ёстой.
2018-01-04
зочин:
Дээд шүүхийн хууль бус шийдвэрийг хэрэгжүүлж байгаа хүмүүс бол мөн чанартаа Монгол улсын хуулийгУИХ-ын шийдвэрийг уландаа гишгэж байгаа хүмүүс юм.
2018-01-04
зочин:
буруу гээд байсан хууль зүйн сайд яасан бэ? үнэнд гүйцэгдсэн үү?
2018-01-04
Зочин:
ug ni monrostswetmetiin 49 huwiig bas awsiin gee biz de erdenet geed l medee bichuuleed baihiin.aldart luiwarchinguud chin
2018-01-04
Зочин:
ингэж хэвийн ажиллаж эхэллээ гэж бэлэн мэдээ тавиулж сайт бүрт 1 сая төгрөг бэлнээр төлж явна цаана чинь элбэгдорж ХХБанкныхан.
2018-01-04