Оросын “Ми 24” онгоц осолдож, хоёр хүн амиа алджээ
2018-01-04

Сирийн Хама хотын нисэх онгоцны буудал дээргүүр нислэг үйлдэж явсан ОХУ-ын “Ми 24” онгоц осолдсон талаар “TASS” агентлаг  мэдээллээ. Энэхүү осол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд болсон байна.

 

 

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн бүрэн бус байдлын улмаас онгоц осолдсон гэв. Уг мэдээллийг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас баталжээ.

 

“Ми 24” онгоц Хама хотын нисэх буудлаас 15 км-ийн цаана буух гэж байхдаа гэнэт осолдсон байна.

 

Ослын улмаас хоёр нисгэгч амиа алдсан бол зорчих хэсэгт байсан нэг хүн хүнд шархаджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Онгоц гэсэн чинь нисдэг тэрэг л байна ш дээ Дэлгэрцэцэг ээ.
2018-01-05