АН татварын нэмэгдлийг цуцлахыг шаардав
2018-01-05

Татвар нэмэгдсэнтэй холбогдуулан АН-аас хэвлэлийн бага хурал хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:

-АН татвар нэмэхийг эсэргүүцэж байсан. Бид приусын татвар нэмэхийг эсэргүүцэж байсан. Өнгөрсөн онд эдийн засаг өсөлттэй гарсан. Онцгой  албан татвар, ХАОАТ нэмсэнд АН шүүмжлэлтэй хандаж, энэ асуудлаар  судалгаа хийж байна. Тиймээс эрх баригч хүчинд нэмсэн татваруудаа эргэж хар, цуцал гэдэг шаардлагыг УИХ-аас шаардаж байна гэлээ.

Тус намын нарийн бичгийн дарга О.Магнай “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Ойрын хугацаанд төсөл боловсруулан өргөн барина гэж байна. Энэ бол буруу. Зөвлөлдөх ардчилал, зөвлөлдөх уулзалт нэрийн дор яаран Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгааг АН дэмжиж байгаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж яарах хэрэггүй" гэлээ. АН-ын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд:

-Эрх баригчдын зүгээс өнөөдөр Чингис бондын эхний төлөлтийг хийж байна гэж байна. Чингис бондоор 2264 км зам, 33 уулзвар шинэчилж, Буянт-Ухаа хороолол байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид 2.4 их наяд  төгрөгийг босгожээ. Үүний үр дүн байхгүй байна. Энэ Засгийн газар тооцоон дээр суурилсан бодлого явуулж байна. Өчигдөр УИХ-ын дарга тансаг хэрэглээнд татвар ногдуулж байгаа гэжээ. 1.5 сая төгрөгийн орлого тансаг хэрэглээ юу. Зөв бодлого явуулахыг АН-ын зүгээс шаардаж байна гэв.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Төсвийн байгууллагын ажилчин:
1,5 сая төг бага мөнгө үү? Магнайд бага байж болно. Төсвийн хэдэн албан хаагч, багш, эмч нарт бол их мөнгө шүү
2018-01-07
Иргэн:
Улс орны сангийн уутыг сэгсэрсэн этгээдүүд өнөөдөр ийм юм яриад байгаад гайхаад байх юм.
2018-01-07
Зочин:
АН-ХАНЫ ТАВЬСАН БОНДЫН ӨРИЙГ ДАРАХ ГЭЖ ИНГЭЖ ТАТВАР НЭМЭХЭЭС ӨӨР АРГА АЛГА УУЧЛААРАЙ ЭРХ БАРИГЧ БАЙХААРАА НЭГ ЮМ ЯРЬДАГ СӨРӨГ ХҮЧИН БОЛОХООРОО ӨӨР ЮМ ЯРЬЖ БОЛМООХГҮЙ БАЙНАА ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ, ТЗ, НҮҮРС ХӨТӨЛБӨР ГЭЭД ХУВААЖ ИДЭЭД ӨРӨНД ОРУУЛСНАА БҮҮ МАРТ

ИРГЭН:

Өөрдөө ийм байдалд оруулчихаад яаж дуугарч чадаж байна ичэж үзээч
2018-01-05
зочин:
АН-ын луйварчид дуугүй л байвал барав,,, Энэ бүх өр, үнийн өсөлтийг АН бий болгосоныг Монголчууд хэзээ ч мартаж болохгүй,,, Улсыг унатал нь хулгай хийсэн АН-ынханыг шоронд хийх хэрэгтэй
2018-01-05
jjj:
za shhaldaa ardchilsan namaas bolj iim alham hiihed hvrsen. AN dahiad 4 jil bolson bol manai uls odiid dampuursan. AN iin suulii jild bair mashin baitugai talh oims ch zaragdahaa baisan
2018-01-05