Ж.Батзандан: Утаатай тэмцэх онц байдал зарлая
2018-01-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Ерөнхийлөгч өнөөдрийн хуралдаанд сууж байгаа далимдуулж, утаа, агаарын бохирдолтой тэмцэхийн тулд онц байдал зарлах цаг болсныг уриалж байна. Утааны асуудалд онц байдал зарлаад, шаардлагатай байгаа 500 тэрбумыг тавьж өгөөд, ташуурдахад ирэх онд бид утаагүй байж болно. Гэр хороололд 150 мянган яндан байна. Цахилгаан халаалт руу шилжүүлэхэд нэг айлд сая төгрөг хангалттай. 150 тэрбумаар бүх айлыг цахилгаан халаалт руу шилжүүлж болж байна. Бас 1 000 ам.долларын цахилгаан зуух байна. Энэ зуухыг 60 мянган өрхөд тавиад өгье. 60 сая ам.доллар болно. 2017 оны улсын төсвөөс орж ирж байгаа илүүдэл 400 тэрбум төгрөгийн орлогын талыг нь зарцуулахад ирэх жил бид утаагүй амьдарч болно. Онц байдал зарлаж, онцгой шийдэл гаргахгүй бол утаатайгаа мөнхөд явах нь. Бас цахилгаан халаагуурт шилжиж байгаа айлуудад 1000 ам.долларын урамшуулал өгч болж байна. Цахилгаан зуух хэрэглэх бол мөнгийг нь улсаас өгье. Ерөөсөө 150 тэрбумаар асуудлыг шийдэж болно.

 

Б.Энэрэл 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hamgiin chuhal ni ded byteztei holboh, geriin horoolol chigleld ter hychdeliin asuudliig shiidej baij ded byteztei holbono….ingeed l hiivel ger horoolol shig saihan gazar baihgui bolno shyydee, hamgiin gol ni oorsdoo orchin bair suuzaa saihan tohijuulj, jyleg nogoo tarih geed gadaadiinhan shig tansag bolgoj bolno shyydee,,,mongol odoo uzemj darsan shoron shig hashaa baridagaa bolimoor um, gazraa saihan tohijuulj goe amdrah heregtei baina, harin nogoo hulgaichuud ni bas sadaa bolood hulgailaad salahgui baihdaa
2018-01-07
zochin:
ger khoroolold tog nii huchdel muu irdeg tuuniigee tsohitsuulaad daraa ni tsahilgaan zuuhaa yarsan deer bid bas nuurs tuleed bhg huseegui ee .tsahilgaan d zalgaad ajilladag g avchirhaar tognii huchdel ni dunguj 180 l irdeg tog ni diildeggui ee , Tsahilgaanii huchdelee l ail bolgond ni 220 r ugvul bid uursduu zohitsuulna sh dee
2018-01-06
Цахилгаан зуух:
Энэ Батзандан арай л дэндүү улс төр хийж шоудах юм аа. 150000 айл 4 квт = 600 000 квт 4 цахилгаан станц 700 000 квт чадалтай цахилгаан аа хаанаас авах уу? Энэ мэтийн энгийн юмыг мэддэг байлтай. Улс төрийн оргилд хүрч байвал Батзандан мэтийн юмнуудад улс орон ирээдүйд яах нь огт хамаагүй юм байна.
2018-01-05
L:
28 Jil bolj bgaa Aajim shat daraalaltai burna shuu dee onts bdal zarlahaar yaah uu ger gertee suuhuu bitgii show hii AN ungursun 4jil uu hiiv baahan ur tavsan uur uu ch hiigeegui
2018-01-05
hai yaaa:
chi iosutai saiiin hamag saiiin erguu dagz eh orondoo tsahilgaan halaaguuriin uildver barichaad teriigee demjij medehgui l dee tui mal dandaaa hytadiin heden uildveriig demjine. chinii ter hytaduud chini halaaguur hiidiimuuu
2018-01-05