Сөүлийн хэлэлцээр хийх саналыг Ким Чен Ун хүлээн авлаа
2018-01-05

Өмнөд Солонгос улсын эрх баригчид энэ долоо хоногийн эхээр Хойд Солонгост хандан хэлэлцээр хийхийг хүссэн билээ.

 

 

Тэгвэл Сөүлийн талын саналыг Пхеньян хүлээн авсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээлэв.

 

Хойд Солонгос улс өнөөдөр орон нутгийн цагаар 8.00 цагт нааштай хариу өгсөн хэмээн Хөх ордны тэргүүн Мүн Жэ Инийн хэвлэлийн төлөөлөгч уламжлав.

 

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт болох өдөр нь тодорхойгүй байна. Энэ талаар Хоёр Солонгосын нэгдлийг хариуцсан яамны төлөөлөгч Байк Тэ Хюн мэдэгдэж Бид шаардлагатай бичиг баримтуудыг солилцож, улмаар хэлэлцээр хийх өдрийг товлох болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ашгүйдээ, 2 улс хэл амаа ололцоод хөгжвөл сайхан бн.
2018-01-07
irgen:
sain um boljdee, amerik ene 2-iin oir bolj baigaad ih durgui baigaa,
2018-01-05