Трамп, Пакистанд үзүүлэх зэвсгийн тусламжаа зогсоолоо
2018-01-05

АНУ-ын эрх баригчид олон жилийн өмнөөс Пакистан улсад үзүүлж байсан зэвсгийн тусламжаа зогсоосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Вашингтон дээрх шийдвэрийг гарсан шалтгаанаа Афганистаны нөхцөл байдалтай холбон тайлбарласан байна.

 

Учир нь Афганистанд хяналтаа тогтоохыг санаархаж буй алан хядах “Талибан” болон “Хаккани” бүлэглэлүүдийг Пакистан өөгшүүлж, орогнуулдаг хэмээн Вашингтон буруутгажээ.

 

Энэ талаар АНУ-ын Төрийн Департментийн хэвлэлийн төлөөлөгч Хидер Науэрт мэдэгдээд “Пакистаны эрх баригчид хэрхэн байхаас Ерөнхийлөгч Дональд Трамп шийдвэрээ өөрчлөх эсэхээ шийдэх байх” гэж мэдэгдлээ.

 

АНУ өнгөрсөн 15 жилийн хугацаанд Пакистанд 33 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн хэмээн Трамп шинэ оны анхны жиргээндээ дурьдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Amerikchuudiin zov
2018-01-07