Хойд Солонгос өвлийн олимп руу тамирчдаа илгээж магадгүй
2018-01-07

Хойд Солонгос улсын тамирчид ирэх хоёрдугаар сард Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдах өвлийн олимпт оролцож магадгүй хэмээн Пхеньяны эх сурвалж өгүүлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Энэ талаар Олон улсын Олимпийн хороон дахь Хойд Солонгосын төлөөлөгч Чан Ун Бээжин хотын нисэх буудалд энэ талаар хэвлэлийнхэн мэдэгдсэн байна. Тэрбээр Хойд Солонгосын тамирчдын асуудлаар хэлэлцэхээр Швейцарь улс руу явж буйгаа мэдэгдлийнхээ үеэр онцлов.

 

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэр өвлийн олимп руу тамирчдаа илгээж магадгүй хэмээн хэлжээ.

 

Сөүлийн тал энэ оны эхээр хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт хийх саналаа Пхеньянд тавьсан билээ. Уг саналыг Пхеньян хүлээн авсан бөгөөд хоёр жилийн дараа болж буй уг уулзалт ирэх мягмар гаригт хоёр Солонгосын цэрэггүй бүсэд болно.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene Delgertsetseg gedeg awgay mongol khelnii bolowsrol geji awakh yum algaa , dandaa aldaa khiine , uwliin olimpod geed bichiji bolokhguy yu?
2018-01-07