“X Factor”-ийн од Александра сүй тавьжээ
2018-01-08

“X Factor” шоуны 2010 оны үндэсний ялагч, дуучин Александра Бурк сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлжээ.

 

 

Өдгөө 29 настай Александра өчигдөр найз залуу Жош Гиннеллигийн хамтаар Лондон хот дахь Самба гэх япон зоогийн газраар үйлчлүүлж байхдаа сүйн бөгжөө хэвлэлийнхэнд үзүүлсэн байна.

 

Тэрбээр хэвлэлийнхэнд хандан “Үнэхээр баяртай байна” гэж хэлжээ. Хос үерхээд хоёр жил болж буй бөгөөд шинэ он солигдох мөчид Жош хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ.

 

Хуримын ёслол энэ оны сүүлээр болох гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Alexsandra Burk 2008 oni yalagch, medehgui bol googledej bgaad ch bolov zuv medeelel bichij baihig hichee l dee...medemhiireel buudaal buudaal yavchih yumaa....
2018-01-08