Шведэд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ
2018-01-08

Шведийн нийслэл Стокгольм хотноо “Ворбю” гэх метроны буудал дээр дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг дэлбэрэлтийн улмаас 60 настай эрэгтэй амиа алдаж, 45 настай эмэгтэй бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар Стокгольм хотын Цагдаагийн газраас уламжлав. Амиа алдсан эр газар байсан нэгэн хар ууттай зүйлийг авах үед дэлбэрэлт болсон байна.

 

Цагдаагийнхан уг дэлбэрэлтийг террористуудтай холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин