Николь Кидман шинэ сүйн бөгжтэй болжээ
2018-01-08

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман шинэ сүйн бөгжтэй болсон талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээлжээ.

 

Тэрбээр нөхөр Кейт Урбаны хамтаар 75 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадмын улаан хивсээр алхах үедээ шинэхэн бөгжөө зүүсэн байжээ.

 

Хос 2006 онд гэрлэсэн бөгөөд энэ үеэр Урбан хайртай бүсгүйдээ 50 мянган ам.долларын үнэтэй сүйн бөгж бэлэглэж байсан юм.

 

Харин Урбан шинэ оны дараа эхнэртээ дахин гэрлэх санал тавьж, улмаар шинэхэн бөгж бэлэглэсэн хэмээн хэвлэлийнхэн таамаглаж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин