ШӨХТГ: Хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн сурталчилгааг зогсооно
2018-01-08

 

ШӨХТГ-аас өнгөрсөн онд буюу 2017 онд хийсэн онцлох ажлуудын үр дүнгээ танилцуулж хэвлэлийн хурал хийлээ.

 

Өнгөрсөн онд ШӨХТГ-аас дөрвөн удаагийн хуралдаан хийж 20 гаруй асуудлыг хэлэлцэж, 19 тогтоол гаргажээ. Тухайлбал, зүй ёсны монополь байдалтай таван аж ахуй эрхлэгчийг тогтоосон байна. Мөн давамгай байдалтай 30 аж ахуй эрхлэгч, үнэ тарифт өөрчлөлт оруулсан хоёр газрыг тогтоосон байна.  

 

Мөн өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийн сацуу Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

 

Өнгөрөгч онд иргэдийн гомдол, мэдээллийн дагуу асуудлыг шийдэн ажилласан бөгөөд нийт иргэдийн дийлэнх буюу 31.6 хувь нь барилга, ОСНААҮ, СӨХ, 21.2 хувь нь хүнс, худалдаа, үйлчилгээ, 10.1 хувь нь харилцаа, холбоо, мэдээлэл, 5.5 хувь нь банк, санхүү, даатгал, 3.7 хувь нь Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудлаар хандсан байна.

 

ШӨХТГ өнгөрсөн онд зөвлөн туслах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажилласан бол энэ жил гүйцэтгэлийн хяналт шалгалтыг түлхүү хэрэгжүүлэх гэнэ. Мөн хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, өрсөлдөөнд харш, хууль бус зар сурталчилгааг таслан зогсоох аж. Түүнчлэн орон нутгийн хэрэглэчийн эрхийг хамгаалах, гомдол, саналыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч, орон нутаг руу чиглэн ажиллах ажээ.  

                                                                                                       

Түүнчлэн ШӨХТГ-ын даргыг Засгийн газраас биш УИХ-аас томилогддог байгууллага байхаар өрсөлдөөний тухай хуулинд өөрчлөлт оруулсан гэлээ.  

 

 

М.Дөлгөөн

 

 

Shuud.mn
Сонин хачин