Дакар Ралли уралдаан хоёр дахь өдрийн дараа
2018-01-08

 

Пежо багийн нисгэгч Сириль Депре өнгөрөгч Ням гаригийн байдлаар Дакар Ралли уралдааныг тэргүүлж байна. Одоогийн байдлаар уралдаан өмнөд Перуд өрнөж байгаа юм. Хоёр гарааны дараах байдлаар тэмцээнийг тэргүүлж буй Депре Писко хотын боомтын ойроолцоо явагдсан энэ аялалынхаа турш 267 км замыг 2 цаг 56 минут 51 секундэд туулсан байна. Энэ нь түүний араас баринад орсон нутаг нэгт нисгэгч Стефан Петеранселаас 48 секундээр түрүүлсэн амжилт юм.

 

Харин тэмцээний эхний өдрөө золгүй байдлаар осолдсон Пежо багийн өөр нэг нисгэгч болох дэлхийн 9 удаагийн аварга Себастиан Лёб Дакарын хоёрдугаар өдөр гуравдугаар байранд барианд орж ирлээ. Тэрээр тэмцээнийг тэргүүлэгчээс 3:08 минутаар хоцорсон байна.

 

Депре ингэснээр Петеранселаас 27 секундээр нийлбэр цагийн хүснэгтэд урд гарч, тэмцээнийг тэргүүлж эхэлж байгаа юм. Харин түүнээс 5 минут 44 секунд хоцорч Тоёота багийн нисгэгч Жинель Де Вильерс нийлбэр оноогоор гуравдугаар байранд явна.

 

Депре “Үнэхээр сайхан өдөр байлаа. Ийм нөхцөл байдалд манай машин орж байгаа анхны тохиолдол. Элсэн манхнуудад маш аятайхан, маш хялбарчилсан байдлаар гарч чадлаа. Бусад машинууд элсэнд суусан байхыг харсан. Харин бид ийм зүйлээс холуур байж чадлаа” хэмээн Депре сэтгүүлчдэд ярьжээ.

 

Харин өмнөх оройн манлайлагч, Тоёотагийн нисгэгч Нассэр Эль Аттияа уг өдөр хамтран нисгэгч Маттью Баумелийг өвчнөөр түр хугацаанд алдаад зогсоогүй уг өдрийн тэргүүлэгчээс 15 минутаар хоцорч барианд орсноор нийлбэр дүнгийн хүснэгтэд арагш хэдэн байр ухарлаа.

 

Мөн Испаний нисгэгч Карлос Сайнц элсэн манханд хугацаа нилээн алдсанаар зургаа дугаар байраар барианд оров. Тэрбээр 13:09 секундээр хоцорч барианд орсон байна.

 

Мөн Португал хөлбөмбөгийн дасгалжуулагч Андре Виллаш Бош нийт 51 өрсөлдөгчөөс 44 дүгээр байранд оржээ. Тэрбээр Депрегээс 3 цаг гарны дараа барианд орсон юм.

 

Харин мотоцикл ангилалд Испаний Хоан Барреда нийлбэр дүнгээр тэргүүлж байна. Тэрбээр Дакарын 20 дахь гараандаа түрүүлж буй нь энэ юм.

 

Хондагийн нисгэгч болох Барреда 2:56:44 цагийн амжилтаар нэг дүгээр байранд орсон бол Ямахагийн нисгэгч Адриен Ван Беверен 2:54 минутын амжилтаар хоёрдугаар байранд орлоо.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин