Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна
2018-01-09

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

 

2018 оны 01 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав, говийн нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар  7-12 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 14-16 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин