О.Бум-Ялагч: УИХ-ыг тарааж, Шилжилтийн Засгийн газар байгуулна
2018-01-09

 

Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч Шилжилтийн Засгийг газар байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улс тавьсан өрөө барагдуулах бололцоогүй болсон. Эдийн засаг гүн хямралд оржээ. Өртэй хүн өөдөлдөггүй учраас эдийн засаг өөдлөхгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Манай улс нийгэм, эдийн засгийн гүн хямралд орсон. Тиймээс Монголын Ногоон нам Шилжилтийн Засгийн газар байгуулах асуудал тавьж байна. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудал тавьсан. УИХ тарахаар Шилжилтийн Засгийн газар улс орныг удирдана. Шилжилтийн Засгийн газрыг иргэний нийгмийн байгууллага, улс төрийн хүчин, төрийн бус байгууллагууд нэгдэж байж байгуулах ажлыг бид эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл, Шилжилтийн Засгийн газар УИХ-ыг тараах ажлыг эхлүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулинд засгийн эрх ард түмний гарт байна гэж заасан. Шилжилтийн Засгийн газрыг ард түмний төлөөлөлтэй байгуулна" гэв. 

 

Улмаар Монголын Ногоон нам дараах дүгнэлтийг гаргажээ.

 

Нэгдүгээрт, Монгол УИХ нь сонгогч олон түмний өмнө хүлээсэн үүргээ умартан, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болсон гэж үзэн УИХ-ыг тараах арга хэмжээ зохион байгуулж, Шилжилтийн Засгийн газрыг байгуулах.

 

Хоёрдугаарт, УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах, Засгийн газрыг байгуулах хүртэл төр засгийн бүх удирдлагыг шилжилтийн Засгийн газарт олгох,

 

Гуравдугаарт, Нийслэлийн удирдлагыг Улаанбаатар хотод тулгараад буй экологийн гамшгийг зогсоох хүсэл эрмэлзэлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн үйл ажиллагааг нь зогсоож, удирдлагыг Шилжилтийн Засгийн газарт давхар хариуцуулах зэрэг алхмуудыг олон нийт, улс төрийн нам, нийгмийн баримжаатай ТББ-ууд болон иргэдийн идэвхийг өрнүүлэн зохион байгуулах аж. 

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ih hurliig taraah ni zov.demjij bna
2018-01-09
Зочин:
Hudal demiiregch.
2018-01-09
d:
saihan zuudleh yum aa ene nohor. savaagui nohoi sarand hucna gedeg ardin ugiig meddeggui yum baih daa?
2018-01-09
zochin:
enhjargaliig baasan avgaigaar solhchih. nerniihee undestei yostoi neg hutgaj ogno biz dee.
2018-01-09
Зочин:
Энэ бас нэг сэрүүн зүүдэлж сэрж мартсан гар шүү дээ
2018-01-09