Х.Баттулга: Иргэдийг богино хугацаанд орон сууцжуулж байж утаанаас л сална
2018-01-09

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрэл” ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

“Байшин үйлдвэрлэх комбинат-1” угсармал бетон хавтангийн үйлдвэр нь 1963 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн зуунд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг барьж байгуулсан түүхтэй юм байна. Энэ үйлдвэрийн барилга 2014 онд хамгийн сүүлийн үеийн Герман технологийг ашигладаг дэлхийн жишиг үйлдвэрүүдийн нэг болж өнгөрсөн арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн юм. Үйлдвэр ингэж шинэчлэгдсэнээр ганцхан угсармал барилга барьдаг байсан бол бүх төрлийн барилга барих хүчин чадалтай болсон байна.

 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр “Эрэл” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат, “Манай улс дулаахан байдаг таван сард барилга, байшин барьдаг. Өвөл барилгын ажил зогссон хэдий ч энэ зуур банкны зээл, зээлийн хүү нь бодогдож л байдаг. Харин манай үйлдвэр шинэчлэгдсэнээр жилийн дөрвөн улиралд 24 цагаар барилгын бүх төрлийн материал үйлдвэрлэж, барилгаа газар дээр нь угсарна. Ийм үйлдвэр 200 мянган өрхийг утаанаас хялбар салгах боломжтой. Мөн шавар, цемент, шохойн чулуу, арматур зэрэг барилгын бүх түүхий эдээ 100 хувь дотоодын үйлдвэрлэгчдээс авч ашиглана” гэсэн юм.

 

Мөн энэ үйлдвэр нь шууд эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа учраас барилга барих явцад гар аргаар хийгддэг цагаан хөөс, шавар, замаск зэрэг нэмүү өртгүүдийг хэмнэхээс гадна барилгын явцад нэмэгдэж болзошгүй байдаг барилгын материалын худалдааны үнийн хэлбэлзэл зэрэг хөндлөнгийн хүчин зүйлс нөлөөлөхгүй юм байна.

 

Ингэснээр нэг метр квадратыг 1-1.2 сая төгрөгөөр зарж, борлуулах боломжтой юм байна. Түүнчлэн бөөнөөр үйлдвэрлэж эхэлбэл, одоогийн тооцоолж байгаа үнэ буурах боломжтой талаар үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа.

 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа “Иргэдийг орон сууцжуулах замаар утааны асуудал, ажилгүйдэл, ядуурлаа шийднэ. Ийм автомат, стандартын үйлдвэр ашиглалтад орсон нь том алхам гэж бодож байна. Харин үүнийг хэрхэн ажил болгох талаарх асуудлаа Улаанбаатар хотын засаг захиргаа, Засгийн газарт танилцуулах хэрэгтэй. Богино хугацаанд барилга, байшин барьдаг, үнэ өртөг нь бага гэдгээ мөн танилцуулах хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод агаарын бохирдол, утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ утаа, агаарын бохирдлоос иргэдийг богино хугацаанд орон сууцжуулж байж л сална. Нэг метр квадрат нь 1.2 сая, олноор үйлдвэрлэх бол цаашид ч буурах боломжтой юм байна. Маш сайхан үйлдвэр байна. Цаашид дэмжиж ажиллана” гэлээ.

 





 

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ОДОО ХҮН БОЛГОН УТАА-НЫ ТУХАЙ ЯРЬЖ БАЙНА. ХАВАР БОЛОНГУУТ МАРТАНА БИЗДЭЭ. ХӨРСНИЙ БОХИРДОЛ, АГААРЫН БОХИРДОЛ, АВТОМАШИНЫ ХОРТ УТААНААС САЛЦГААЯ ХҮМҮҮСЭЭ. ЯНДАНГИЙН НҮХЭЭР НҮҮРСНИЙ УТАА ГАРГАХГҮЙ БАЙЛГААЧЭЭ. ХУУЧИН МАШИН ОРУУЛЖ ИРЭХГҮЙ БОЛГООЧЭЭ, ХӨДӨӨНИЙХНИЙГ ХӨДӨӨД НЬ ЯВУУЛААЧ ЭЭ, ХОТЫН ИРГЭДЭЭС ТАТВАР АВААЧЭЭ, УГ НЬ НЭЭХ ХЭЦҮҮ ЮМ БИШ ШҮҮ ДЭЭ, МУУ ХЭЛЭЭД БАЙДАГ ХЯТАДЫГ ХАРААЧЭЭ, УТААНААСАА САЛСАН БАЙНА.
2018-01-10
Зочин:
700 chingeleg spirtiig yaj us bolgoson be zuunii shildeg ilbechin
2018-01-10
Зочин:
Demjij bainaaa odoo yaraltai ehluul 5 saraas barilgiin ajil eheldegshdee tur tumur nuuree gargaj tsagdaa tserguudee zogsooj baigaad ter ger horoolliig ehnees ni turj tegshileed oron suutsnii ajilaa ehel, yun uhsen atsniih ni hunii erh ntr ter 100 ail 32 oos ajilaa ehleerei gazariin avii geheer aimaar une duugarsan dandaa hujaa nar shuu, mongol huuhduud heden maynagaraa gedsendee umhiirch zulbaj, urgiin gajuudal deed tsegtee hurlee zaluusiin dund urguidel iheslee...mongol hunii udmiin san baih baihgui yrigdaj baigaa hsuu
2018-01-10
Зочин:
Ерөнхийлөгч зөв ажил хийж байна. Утаагүй зуух,нүүрс, түлш гэж мөнгө үрэх нь ёроолгүй ууттай адилхан болохыг энэ өвлийн хотын утаа харуулж байна. Чадах юмаа хийж, байгаа боломжоо ашиглан ажилмаар. Хотын төвлөрлийг багасгах талаар ганц нэг төрийн байгууллага, сургууль,цэргийн анги зэргийг бусад хот суурин газар нүүлгэх алхам хиймээр.
2018-01-09
Зочин:
ulgeree yrinaa
2018-01-09
ЗОЧИН:
ЭРЭЛИЙН ЭРДЭНЭБАТ ҮНЭГҮЙ ХЭДЭН ХАВТАС ӨГСӨН Ч ЯАДГИЙН УТААГ БУУРУУЛАХАД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УЯНГА СУМЫГ ЯМАР БОЛГОЛОО ХАМАГ АЛТЫН НЬ УХАЖ АВААД ЯМАР АЙМААР ДҮР ЗУРАГ ҮЛДЭЭСЭН ГЭЖ САНАНААА НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙГЭЭГҮЙ АЛГА БОЛСООН ОДОО ХАРИУ БАРЬЖ ХАВТАН ОЛНЫГ ХАНДИВЛААА
2018-01-09
зочин:
Энэ Баттулга өөрөө олон жил сайд хийхдээ юу хийж байсан бэээээээээээээээээээээээээээээээээээээээээ
2018-01-09
irgen:
хотыг орон сууцжуулах, бусад эмх замбараагүй бүх л зүйлийг яаралтай л хийж эхлүүлмээр л юм
2018-01-09
зочин:
Айл бүрийг 36 мкв 2 өрөө байр цахилгаан машинаар хангана гэсэн зорилт тавиад ажлаа зохион байгуулаачээ, Хотын нийтийн тээврээ маш сайн болгоочээ
2018-01-09