Трамп: Тийм ээ би Опраг 2020 оны сонгуулиар ялах болно
2018-01-10

Америкийн нэрт хөтлөгч Опра Уинфри саяхан зохион байгуулагдсан 75 дахь удаагийн Алтан бөмбөрцөг кино наадмын үеэр “2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болно” хэмээн мэдэгдсэн билээ.

 

 

Танхимд байсан эрхмүүд хөтлөгчийг шилдэг удирдагч болж чадна хэмээн итгэл хайрласан. Уг мэдэгдлийн дараа Опрагийн рейтинг өссөн судалгаа гарчээ.

 

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөтлөгчийн дээрх мэдэгдлийн талаар өөрийн байр сууриа хүргэсэн талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

Трамп “Тийм ээ би Опраг 2020 оны сонгуулиар ялах болно. Түүнд тийм ч их боломж байхгүй” гэж хэлжээ.

 

Опра гэхдээ аль намыг төлөөлөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхойгүй байна. Гэхдээ тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн кампанит ажилд нь оролцож, сөрөг хүчин Ардчилсан намынхныг өнөөг хүртэл дэмждэг билээ. Тиймээс хөтлөгч эмэгтэй Ардчилсан намаас нэр дэвшиж магадгүй хэмээн сэтгүүлчид таамаглан бичиж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
трамп ялнаа. тэр америкийн эдийн засгийг аварч байгаа хүн.
2018-10-15
Зочин:
Трамп ялна гэх итгэл алга.
2018-01-10
Зочин:
Энэ хагас галзуу өвгөн гавяъаныхаа амралтанд амарвал хүн төрлөхтөнд хэрэгтэй шүү.
2018-01-10
zochin:
barag yalna shuu
2018-01-10