”УАЗ-469” машин нуурын усанд живжээ
2018-01-10

Ховд аймгийн Мөст сумын Давст багийн Давст гэдэг газар  “Хагын нуур”-нд дөрвөн зорчигчтой УАЗ-469 маркийн  автомашин нуурын усанд живжээ. Тэд  Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан байна.

 

Аймгийн Онцгой байдлынхан осолдсон тухай дуудлагыг  энэ сарын 09-ний өдрийн 20:55 цагт хүлээн авч 2 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 7 иргэн, 1 автомашин, нийт 19 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Medee:
Ug medeeteigee yamarch holbogdolgui iim surag tavij bhaar, Ter osol garsan gazriinh gazriin zurag yavj bsan mashruut, Hagiin nuuriigni haruulsan zurag taviach, tevel hund 1ch gesen medee uguh bmaar yum
2018-01-10