Энгийн гадаад паспорт захиалах бол 100 айлыг зорих шаардлагагүй
2018-01-10

Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 02-ны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Үүнээс үүдэн гадаад паспортаа солиулах гэсэн иргэд очер дараалал үүсээд байна. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байрны гадаа 1300 гаруй хүн дугаарлаж байна. Тус газар өдөрт 600 хүн хүлээн авах хүчин чадалтай ч одоо 800 хүнд үйлчилж байна.

 

Иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах бол Драгон, Дүнжингарав, Мишээл, 6 буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Захиалга ажлын 10 хоногт гардаг.

 

Харин яаралтайгаар буюу ажлын 3 хоногийн дотор авах бол 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байранд очиж захиална.

 

Иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах тохиолдолд заавал зуун айлыг зорих шаардлагагүй. Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд хандаж болно.

 

 

ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД

 

- Иргэний цахим үнэмлэх
- Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх 
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг 
- Банкны карт уншигч буюу пос машинаар төлбөрөө хийх боломжтой / 5 жилээр 32500 төгрөг. Яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмэгдэнэ / 
- Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадлагаа

 

ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД

 

- Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
- Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт
- 5-аас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт ирэх
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
- Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх 
- Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорт авахтай ижил.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
нэгэн том даргын өврөө дүүргэх аян өрнөж байнаа...Хүүхдэд олгох паспортын үнийг буулгаач....... Ичмээр юм.
2018-01-11
Зочин:
Цаагуураа бизнес явж байна.Үнийн хувьд хямд биш л юм байна.Аваад хэдхэн жил болж байгаа паспортыг ядаж хэдэн жилээр сунгаад явж болохгүй яачихсан юм олон арван жил энэ жишгээр яваад ирсэн биз дээ.
2018-01-10
Zochin:
10 jileer ogohguin bol yu gej shineer pasport olgood bgaan maluud ve.naadah chin hadaad yavhad mash ih asuudal daguulna 5 jiliin doyor yamar ih huidas uldeh ve bas pasportnii dugaar bainga soligdono ta nar odoo iim baliar mongonii ajil hiihee bolicochee
2018-01-10
ЗОЧИН:
ЯМАР ОЙР ОЙРХОН ГАДААД ПАСПОРТЫГ СОЛЬДОГ ЮМ БЭ.
2018-01-10