Гей хуриманд оролцсон зочдыг баривчилжээ
2018-01-10

Саудын Арабын цагдаагийнхан өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан нэгэн гей хуриманд оролцсон иргэдийг баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Цагдаагийнхан тус хуримын бичлэгийг гартаа оруулсан бөгөөд хуриманд оролцсон хэд хэдэн иргэнийг баривчилсан тухайгаа мэдэгдэв.

 

Уг бичлэгт хэсэг залуус улаан хивсээр алхаж буйгаар бичигджээ.

 

 “Хуримаа хийсэн хоёр залууг загалмайлсан мөн хуриманд оролцсон бүлэг этгээдийг баривчлаад байна. Тэднийг прокурорт шилжүүлээд байгаа” хэмээн  цагдаагийн ажилтан хэллээ.

 

Саудын Арабт  гей хуримыг хориглосон эсвэл бэлгийн чиг хандлагатай холбоотой хуулиуд байдаггүй боловч бэлгийн цөөнх хүмүүст хэтэрхий хатуу ханддаг юм.

 

Цагдаагийнхан өнгөрсөн оны хоёрдугаар сард Пакистаны 35 иргэнийг баривчилсан юм. Баригдсан хүмүүсийн зарим нь трансжендэр эмэгтэйчүүд байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин