ЗГ: ”Эрдэнэт” үйлдвэрийг ХК болгох шийдвэр гаргалаа
2018-01-10

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүний дотор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компаний хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх тухай" асуудал багтсан байна.

 

Уг асуудлыг Засгийн газрын гишүүд хэлэлцээд, шийдвэр гаргасан байна. Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг жиргэсэн байна. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэрийг ашигт малтмалын хуулийн 5.6-д заасны дагуу хувьцаат компани болгох, тодорхой хувийг нийт иргэдэд давуу эрхийн хувьцаа болгож эзэмшүүлэхээр шийдлээ.Олон улсын аудит орно, үнэлгээг хийнэ гэх мэт 10 гаруй ажил хийгдэнэ. УИХ эцэслэнэ" хэмээжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
1345879:
МАН гарууд ТАТВАР, ТЭТГЭВЭР, НДШ, АЖЛЫН БАЙР, УТАА гэж ярихын оронд хэзээ ч шийдэгдэхгүй хэл амтай ЭРДЭНЭТИЙН 10-хан хувийг АРД ТҮМЭНД долоолгоно гэж ШОудахаа больсон нь дээр дээ. НААД ЭРДЭНЭТ чин ОУ-ын АРБИТР гэж явсаар 2023 оноос ннаашгүй ш тээ.
2018-01-10