Роханжичуудыг санаатай хөнөөсөн хэмээн армийнхныг буруутгалаа
2018-01-11

Мьянмарын армийнхан шашны цөөнх Роханжи үндэстний амьдардаг Рахин мужид хүчирхийлэл үйлдэж, ямар ч шалтгаангүйгээр оршин суугчдыг хөнөөсөн хэмээн буруутгалаа.

 

 

Инн Дин Да тосгонд арван Роханжи үндэстэн амиа алдсан бөгөөд уг хүн амины хэрэгт оролцсон гэгдэх Мьянмарын армийн дөрвөн албан хаагчаас байцаалт авчээ.

 

Армийнхан Ражин мужид цэргийн ажиллагаа явуулах нэрийдлээр нэг үндэстэнг устгах, цэвэрлэх ажил хийж байна хэмээн олон улса буруутгасаар байна.

 

Уг цэргийн ажиллагааны үеэр олон мянган роханжи нар дүрвэжээ. Бангладешийн хил орчимд 650 мянган роханжичууд бий хэмээн НҮБ-аас мэдээллээ. Бангладеш ирэх сараас тэднийг албадан нутаг буцаахаа мэдэгдээд буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин