Франц, Хятадад “Airbus”-ийн 184 ширхэг онгоц зарахаар болжээ
2018-01-11

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ оны анхны төрийн дээд хэмжээний айлчлалаа БНХАУ-д хийлээ. 

 

 

Гурван өдөр үргэлжилсэн Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр дуусах бөгөөд тэрбээр айлчлалынхаа төгсгөлд хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн талаар “www.scmp.com” сайт мэдээлэв.

 

Тэрбээр Бээжингийн тэргүүн Си Зиньпинтэй хийсэн уулзалт “үр дүнтэй” болсон хэмээн цохон тэмдэглэв.

 

Макрон “Франц улс Хятадаас “Airbus” компанийн “А320” загварын 184 онгоцыг нийлүүлэх боломжтой боллоо. Тун удахгүй гэрээ эцсийн байдлаар батлагдах болно. Хоёр тал ирэх сард дахин уулзахаар болсон” гэж хэлжээ.

 

Парис ирэх 2019-2020 онд эхний ээлжинд 13 онгоц Бээжинд хүргэхээр төлөвлөөд байна.

 

Си дарга уг мэдээллийг өөрөө батлан, амлалт өгсөн хэмээн Макрон хэлээд “A350”, “A380” загварын дунд болон том ангиллын онгоцнуудыг ойрын хугацаанд нийлүүлэх зорилт тавиад байна” гэлээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene ulsiin irged baharhdag baihdaa ulsaaraa
2018-01-11
Зочин:
ene delgertsetseg gedeg awgay baynga aldaa khiine , airbus-g frantsad khiideg yum , khyatadaas frantsad niiluulne genee.
2018-01-11