60 жилийн дараа эмэгтэйчүүдэд архи зарахыг зөвшөөрлөө
2018-01-11

Шри Ланкийн эрх баригчид 60 жилийн турш мөрдөгдөж байсан хатуу хуулиа өөрчилж, насанд хүрсэн 18 наснаас дээш насны эмэгтэйчүүдийг архи, согтууруулах ундаа худалдан авахыг зөвшөөрсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тус улсад 1955 оноос хойш дээрх хууль үйлчилж байсан бөгөөд өмнө нь нэг бус удаа олон нийтийн дургүйцэлтэй нүүр тулж байжээ.

 

Засгийн газар иргэдээ ялгаварлан гадуурхсан хууль баталсан гэдгээ хүлээн зөвшөөрч, улмаар засварласан байна.

 

Сангийн сайд Мангала Самараверад дээрх хуулийг санаачилсан юм. Тэрбээр “Улс ард түмнээ ялгаварлан гадуурхах ёсгүй” гэж хэлжээ.

 

Эмэгтэйчүүд архи, согтууруулах ундаа худалдан авахыг зөвшөөрсөн нь архидалтын хувь хэмжээ өснө хэмээн зарим улстөрчид үзэж буй юм.

 

Ерөнхийлөгч Майтрипала Сирисена өнгөрсөн 2016 онд архины эсрэг кампанит ажил зохион байгуулсан боловч өдрөөс өдөрт тус улсад архи хэрэглэх хүмүүсийн тоо өсөн нэмэгдсээр байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин