НӨАТ-ын тохирлын доод хэмжээ 50 мянган төгрөг боллоо
2018-01-11

Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг  өөрчлөн баталлаа.

 

НӨАТ-ын сугалааны хонжворын дүн нэмэгдсэнээр, 3 орон тохирсон бол 20 мянган төгрөг хождог байсан нь 50 мянган төгрөг болж нэмэгдэв. 4 орон таарсан бол 100 мянган төгрөг хождог байсан нь 200 мянган төгрөг болж нэмэгдэв. 5 орон тохирсон бол 500 мянган төгрөг хождог байсан нь 1 сая төгрөг болж нэмэгдэв. 6 орон тохирсон бол 4 сая төгрөг хождог байсан нь 5 сая төгрөг болж нэмэгдэв. 7 орон тохирсон бол та 20 сая төгрөг хождог байсан нь 10 сая төгрөг болж буурав. 8 орон тохирсон бол та 100 сая төгрөг хождог байсан нь 50 сая төгрөг болж буурав.

 

Энэхүү хэмжээ нь 2018 оны 1-р сарын 21-ны өдөр явагдах 2017 оны 12 сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.mta.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
балжэээ
2018-01-11