Зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийг прокурорт шилжүүлжээ
2018-01-11

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрсөн наймдугаар сарын 23-нд 13 настай охин амиа алдсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж байгаа юм.

 

Уг хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд 10.00 цагт боллоо. Улмаар тус шүүхээс Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэлээ.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Монголын шүүх ч мөн дөө
2020-03-30