“Дакар 2018”-ыг Петерхансель тэргүүлсээр байна
2018-01-11

 

Перу улсад болж буй Дакар-2018 уралдаан тав дахь өдрөөрөө үргэлжлэн явагдаж байна. Аваргаа хамгаалагч Стефан Петерхансель тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байна. Тав дахь өдрийн гараанд тэрбээр мөн түрүүллээ.

 

Сан Хуан де Марконагаас Арекүйпа хүртэлх 266 км газрыг тэрбээр 2 цаг 51 минут 19 секундэд туулсан байна. Харин түүний араас Тоёотагийн Голланд нисгэгч Бернхард Тен Бринке таван минут хоцорч барианд орлоо. Өөр нэг Тоёотагийн нисгэгч болох Жиньел де Вилльерс гуравдугаар байранд орсон юм. Тэрбээр “Ноён Дакар” хочит Петерханселиас 12 минут 47 секунд ээр хоцорсон байна.

 

Дэлхийн 9 удаагийн аварга Себастьен Лёб энэ өдөр хонхор газарт машинтайгаа явж орсноор тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Франц эр өөрөө гэмтэж бэртээгүй боловч хамтран нисгэгч Даниел Елена нь ахар сүүлэндээ гэмтсэн байна.

 

“Элсэн дээрх бүх зүйл хүнд байлаа. Бид Нассэрийг явж байгааг хараад дагаад л явсан. Гэхдээ тэнд тийм нүх байгаа гэж огт төсөөлсөнгүй. Тэгээд л доошоо уначихлаа” хэмээн Лёб сэтгүүлчдэд хэлжээ.

 

Петерхансел 31 минутаар аман хүзүүнд яваа өрсөлдөгчөөсөө тасарч явна. Карлос Сайнц хоёрдугаар байранд бичигдэж байгаа бол Тен Бринке гуравдугаар байранд бичигдэж байна. Тэрбээр 1 цаг 15 минут 16 секундээр тэргүүлэгчээс дутуу яваа юм.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин