Ахмад дайчдад сар бүр 200 мянган төгрөгийн нэмэгдэл олгоно
2018-01-11

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2018.01.11/ 14.08 цагт хуралдажНэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

 

Тогтоолын төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгасан юм.

 

Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн М.Билэгт тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан. Горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо.

 

Мөн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийнанхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

 

 

Энэ сарын 09-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарчмын зөрүүтэй зарим саналыг Ажлын хэсгийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр тогтсон юм. Ажлын хэсэг зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёоллыг хэлэлцсэнээ Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

 

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.

 

Тухайлбал, төслийн 13.2 дахь хэсгийг “25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ жолооны үнэмлэх болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно” хэмээн өөрчлөн найруулах санал гишүүдийн дэмжлэг авсан.

 

Мөн энэхүү тэмдэглэгээг хийх журмыг боловсрол, зам тээврийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар төсөлд тусгах санал дэмжигдсэн. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
PIZDA NAR MIN NAAD HALAMJAA BOLIOD ULS ORNOO HOGJUUL. UILDBERJILTEND ZORIUL. CHADAHGUI BOL CHATSGA TSARIALAAD ZAIL. ESBEL BID OORSDOO ZAILUULJ CHADNA SHUU.
2018-01-12
Зочин:
Улсаараа нурж унаж байж бас юуны тэтгэлэг вэ? Энэ одоо яачихсан улс гэхээрээ ийм байдаг юм бэ? нэртэйгээр нь газраазараад нэг тэтгэлэг ыодоод олчихооч
2018-01-12
Батаа:
Нэмэгдлийг зөвхөн баатар, ударник, ахмад дайчинд л олго. Бусдыг нь болиоч. АИХ-ын депутат, бага хурлын гишүүн, гавьяагүй гавьяат энэ тэрээ боль. Утгагүй хөнгөлөлт чөлөөлөлтөө зогсоогооч.
2018-01-12
Зочин:
Халамжийг хавтгайруулдаг нь буруу байхаа. Ахмад дайчид цөөрсөөн. Үлдсэн зарим хүмүүсээс дайнд оролцох нь бүү хэл цэрэгт яваагүй нөхдүүд 2 дайнд орлолцсон гэсэн үнэмлэх тэмдэгтэй цохиж явсан удаа бий шүү. За тэр сонгуулийн сурталчилгаагаар гавьяат жүжигчин болсон эрхэмүүдэд бол хэрэг байхгүй л болов уу. Тэр үндсэн хууль батлалцсан гээд байгаад эрхэмүүдэд их өгч байнадаа. Сар бүр хаашаа юм, үндсэн хуулийн өдрөөр ч юмуу, тэгш ойгоор ч юмуу хүндэтгэл үзүүлж байвал яасан юм болдоо. За тэгээд сэтгэгдэл хичнээн бичээд нэмэргүй, тэр чигээрээ батлагдаж байх шивдээ. Ухамсартай бөгөөд бололцоотой зарим нь өөрсдөө санал гаргаад авсан хишгээ хэрэгтэйд нь эргүүлж өгч байх байлгүйдээ.
2018-01-11
Бигэр:
Ахмад дайчид минь орчлонгийн жамаар цөөрөө байлгүй болж дээ. АИХ-ын депутат нарт өгөх чинь үргүй зардал шүү. Тэд нарт өмнө нь орон сууцны мөнгө 70 сая төгрөг өгч байсан. Одоо байгаа засаг захиргааны нэгжээр бодвол 360 сум нэгдлийн дарга нар шүү дээ. Эрхэм өвгөн дарга нарын тэтгэвэр 800,0 мянгаас дээш байгаа гэдэгт итгэлтэй байна. МАН-ын төр засаг ямар амьжиргаатай хүмүүсээ дэмжээд байна вэ. Депутат хүн хийх ёстой ажлаа хийсэн илүү юм овоож оцойтол хийгээгүй.
2018-01-11
olimpiin medaltai tamirchnahmad daichin ...:
olimpiin medaltan hediig sard avdag yum be?
2018-01-11
hahahah:
ene chin suhamlevskii bilvv . duuchin boldiin shagnaliig ene hvnd nehen olgo . hahaha
2018-01-11
dermee:
ih gurnii bodlogo yavaad bna l da halamjaar amiig ni taglaad ulam yaduuruulaad hamag yumiig tsulmunu
2018-01-11
Зочин:
xaxa ahmad daichid geh humuus uheed duussan shd odoo erh medeltnuud uursdiin hamaatan sadan turul naiz nuhdiin tanil taliin nutag nugiin geed l dain dajin uzeegui honi mal hariulj yavsan esvel lam baisan ugui bol hulgaich baisan ene humuusee ahmad daichin gej nerleed baigaa shde xaxa elgiin mongol ch eleg avna shuu
2018-01-11
Зочин:
Энэ заваан өөрсдийгөө бодсон халамжаасаа эхлээд татгалзах хэрэгтэй байна. Гавьяагүй гавьяатууд олон байна шүү дээ. Үндсэн хууль батлах гэж холион бантан хийчихээд ичихгүй 70,0 саяыг авчихаад яасан шунаг гахайнууд вэ. Олимп, дэлхийн аваргууд дандаа халамж авах сонирхолтой. НЭГ УДАА -50-70,0 сая өглөө болоо юм биш үү_ Хүнийг алаг үздэг гахайнууд аа.Үндсэн хуулиа өөрсдөө баталсанаа хар. ИЧИГ ИЧИГ .
2018-01-11
Зочин:
NAAD KHALAMJAA BOLIOCHEE , BUTEEN BAYGUULALTAA KHIIGEECH , YADUU , MUNGUGUY GESEN MURTLUU KHALAMJIIN ASUUDLAA BODOOD BAYKH YUM . MALNUUD CHINI . ODOO TER AKHMAD DAYCHID ENE TEREE BOLIOCH , LALARUUD MINI
2018-01-11
зочин:
Үндсэн хууль баталсан депутатууд 70 сая төг бэлнээр авсан. Тэтгэвэрээ авна дахиад мөнгө нэхэж явдаг. Ард олон ямар байна. Мөнгөөр гавьяат авсан нь их. Ард олон босно шүү.
2018-01-11
зочин:
Үндсэн хууль баталсан депутатууд 70 сая төг бэлнээр авсан. Тэтгэвэрээ авна дахиад мөнгө нэхэж явдаг. Ард олон ямар байна. Мөнгөөр гавьяат авсан нь их. Ард олон босно шүү.
2018-01-11
зочин:
Үндсэн хууль баталсан депутатууд 70 сая төг бэлнээр авсан. Тэтгэвэрээ авна дахиад мөнгө нэхэж явдаг. Ард олон ямар байна. Мөнгөөр гавьяат авсан нь их. Ард олон босно шүү.
2018-01-11
Зочин:
Нямдорж, Батүүл нар байна ш дээ
2018-01-11
ch:
Vr hvvhdvvded ni ajiliin bair uguucheeeeee
2018-01-11
Зочин:
ОДОО ҮЕД АХМАД ДАЙЧИН ГЭЖ БАЙХ УУ? ТУН ЦӨӨХӨН Л БАЙГАА БАЙХ ДАА
2018-01-11
Зочин:
Улсын хөрөнгө мөнгийг буруу зөвгүй цацаад байж болохгүй! Энд хяналт тавих хэрэгтэй шүү!!!
2018-01-11
Зочин:
одоо ахмад дайчин байх уу?
2018-01-11
Зочин:
Нямдорж, Батүүл нар байна ш дээ